Зөвлөмж №4. Идэвхтэй байж, оролцоогоо нэмэгдүүлэх нь

Зөвлөмж №4. Идэвхтэй байж, оролцоогоо нэмэгдүүлэх нь


Хуульч хайж буй эсвэл бусдад хуульч санал болгох шаардлагатай хүмүүстэй уулзах нь шинэ үйлчлүүлэгч олох нэг алхам юм. Иймд өөрийн сонирхлын дагуу хуулийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон бусад сайн дурын байгууллагуудад элсэхийг танд зөвлөе. Эдгээр байгууллагуудад зөвхөн элсээд зогсохгүй, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох нь таны танилын хүрээ, үйлчлүүлэгчдээ нэмэгдүүлэхэд тус дөхөм болно.

Олон нийтийн арга хэмжээ, уулзалтуудад оролцох 
Зарим хүн олон хүн цугласан газар орохоос эмээдэг. Үүнээс зайлсхийх нэг арга бол ердөө л арга хэмжээ цөөхөн хүнтэй байхад нь орох. Нэтворкинг арга хэмжээ, уулзалтуудад зүгээр ч нэг оролцох биш, хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд яваарай. Ингэх нь танд тодорхой тооны хүмүүстэй тухтай ярилцах боломж олгоно.

Нэрийн хуудас цуглуулах 
Дээр дурдсан нэтворкинг арга хэмжээнүүдэд оролцохдоо нэрийн хуудсаа өгөхөөс илүүтэйгээр олон нэрийн хуудас цуглуулахыг урьтал болго. Та нэрийн хуудсаа бусдад өгвөл таны танилцсан хүмүүс таны нэрийн хуудсыг яаж ашиглахыг мэдэх боломжгүй. Харин оронд нь та нэрийн хуудас цуглуулж, тухайн өдрөө эсвэл маргааш нь эдгээр хүмүүс рүүгээ “танилцахад таатай байлаа, шаардлага гарвал холбогдоорой” гэсэн агуулга бүхий имэйл явуулаарай. 
Мөн цуглуулсан нэрийн хуудас бүрээ өөрийн Outlook буюу имэйлийн Контактсд хадгал. Ингэхдээ шинэ контакт үүсгэхдээ тухайн хүнтэй хаана, яаж танилцсанаа товчхон тэмдэглээрэй. Ингэснээр та танилцсан хүмүүстэйгээ дараа нь холбогдоход амар болохоос гадна баярын мэндчилгээ дэвшүүлэх, бусад масс и-мэйл явуулахад ашиглаж болох юм. 

Монгол дахь элсэж болох байгууллагууд
Хуулийн мэргэжлийн байгууллагууд
- Монголын Хуульчдын Холбооны сайн дурын хороод (Өмгөөлөгчдийн Хороо, Иргэний эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо гэх мэт) (https://www.mglbar.mn/?action=departments&id=31),
- Монголын Хуульчдын Нийгэмлэг (https://www.facebook.com/Mongolianlawsociety/?eid=ARBtGODp53WdYRokUpywlSSqMcetN-9SeelFZtWMEHlU3uFlBwXPmMlbtUimZ7jrpmEFYJA28tg26-JL),
- Монголын Өмгөөлөгчдийн Холбоо гэх мэт (http://www.ama.org.mn/). 
Бусад сайн дурын байгууллагууд
- Ротари Клуб (http://rotarymongolia.org/),
- JCI Монгол (http://jcimongolia.mn/),
- PMI (Төслийн Удирдлагын Институти) Монгол (http://en.pmimongolia.mn/),
- Ротаракт Монгол гэх мэт.

Ашигласан эх сурвалж: 
Eight Tips for starting your own law firm, Barbara Leach (David Bitton-ы “The Secrets To Marketing & Automating Your Law Practice: A Lawyers Guide To Creating Systems, Getting Clients, & Becoming A Legal Rainmaker”, 2018 номын хэсгээс)

https://www.facebook.com/www.elawyer.mn/photos/a.510155996170192/520099488509176/?type=3&theater 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn