BUSINESS INTELLIGENCE (BI) БУЮУ БИЗНЕСИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? 

BUSINESS INTELLIGENCE (BI) БУЮУ БИЗНЕСИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? 


Business intelligence (BI) буюу Бизнесийн дүн шинжилгээ гэж аливаа байгууллагын үйл ажиллагааны үр дүнд цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан стратеги, технологийн дэвшлийг ойлгоно. Анх 1958 онд IBM компанийн H.P. Luhn энэ нэр томьёог хэрэглэснээс хойш байгууллагууд илүү ухаалаг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг өгөх төрөл бүрийн технологийн шийдэлд хөрөнгө оруулах болсон. BI нь байгууллагын үйл ажиллагааны түүхэн (өнгөрсөн хугацааны), одоогийн болон ирээдүйн дүн шинжилгээг харуулдаг. BI технологи нь бизнесийн шинэ боломжийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, бий болгоход туслах зорилгоор их хэмжээний мэдээллийг боловсруулах чадвартай. Эдгээр технологи нь Big Data буюу Их өгөгдлийг хялбараар тайлбарлах зорилготой байдаг. 
BI НЬ БАЙГУУЛЛАГАД ЯМАР ДАВУУ ТАЛЫГ ОЛГОДОГ ВЭ?
Товчоор хэлбэл, BI нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнд цугларсан мэдээллийг ойлгомжтой байдлаар харуулснаар тухайн байгууллагад өөрийн давуу болон сул тал, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд авч болох арга хэмжээ зэрэг чухал үзүүлэлтийг харуулдаг. BI-ийн зарим чухал давуу тал: 
- Бизнесээ танин мэдэхэд туслах,
- Шийдвэр гаргалтыг сайжруулах,
- Мэдээллийг олж авах, хуваалцахад хялбар болгох,
- Тухайн цаг үеийн (Real-time) дүн шинжилгээг харах боломж олгох,
- Үйл ажиллагаан дахь алдаа дутагдлыг илрүүлэхэд туслах, 
- Үйл ажиллагааг саатуулж буй зан үйлүүдийн эрсдэлийг бууруулах.

BI-ИЙГ ХУУЛИЙН ФИРМҮҮД ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

Ямар ч байгууллагын нэгэн адил хуулийн фирмийн удирдлагууд шийдвэр гаргахын тулд зөв мэдээлэлтэй байх ёстой. Иймд BI-ийг үр дүнтэй ашиглах нь шийдвэр гаргах илүү их эрх мэдлийг олгож, фирмийн санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал BI-н тусламжтайгаар хуулийн фирмүүд дараах мэдээллийг олж авах боломжтой. Үүнд: 
- Их ашиг орлого оруулдаг үйлчлүүлэгч, ажил үйлчилгээ, ажил үйлчилгээний төрлүүд,
- Фирмийн хуульчдын ажлын.
- Өөрчлөх шаардлагатай ашиггүй зан үйлүүд. Жишээ нь: хөлс тооцогддоггүй захиргааны шинжтэй ажлуудад хэтэрхий их цаг зарцуулах гэх мэт.
- Фирмийн санхүү, нэхэмжлэхийн төлөлттэй холбоотой дүн шинжилгээ,
- Ашиг орлогоыг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлэх боломжууд гэх мэт. 
Дэлхий нийтэд хуульчийн менежментийн болон хуулийн фирм, байгууллагуудад зориулсан бусад программ хангамжууд төрөл бүрийн BI шийдлийг санал болгодог. eLawyer хуульчийн менежментийн программ хангамжийн Эхлэл буюу Dashboard хэсэг нь хуулийн фирм, хуульч, эрх зүйчид мэргэжлийн үйл ажиллагаагаа үр дүнтэй удирдан зохион байгуулахад туслах BI дүн шинжилгээ мэдээллүүдийг багтаасан. Бид дараагийн постоороо eLawyer системийн эхлэл буюу Dashboard хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж:
1. An Aderant White Paper for law firms Actionable Intelligence: Successful BI for law firms
2. https://en.wikipedia.org/wiki/Business_intelligence#cite_note-1
3. https://www.investopedia.com/terms/b/business-intelligence-bi.asp
4. https://selecthub.com/business-intelligence/business-intelligence-software-benefits/
5. http://obafemi.dbsdataprojects.com/2015/08/17/business-intelligence-bi/


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn