Зөвлөмж №7: Өгөх сэтгэхүйтэй бол

Зөвлөмж №7: Өгөх сэтгэхүйтэй бол


Бусдад тусал
Хуульчдад “Таньдаг гэр бүлийн маргааны өмгөөлөгч байна уу?” гэх мэт асуултууд их ирдэг. Ийм төрлийн асуултад “Мэдэхгүй” гэж хариулахад амархан. Гэхдээ ингэснээрээ та бусдад, өөртөө ч тус болохгүй. Өөрөө амжилттай байхын үндэс нь бусдыг амжилтад хүрэхэд туслах явдал гэдгийг санаарай. Хэн нэгэнд өөрөө үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол бусад хуулийн фирм, хуульчийг санал болгохоос бүү зайлсхийгээрэй. Товчхондоо: Бусдад тусал.

Бусадтай мэдлэгээ хуваалц
Өөрийн мэргэшсэн салбар, чиглэлийн мэдлэгээ бусад хуульчидтай хуваалцах, бусад хуульчдад хичээл заах нь хуульчид өгөх сэтгэхүйг хэрэгжүүлэх бас нэг алхам юм. Мөн та сошиал сүлжээнүүд дэх хуульчдын бүлгүүд дээр асуусан өөрийн мэддэг асуултад цаг гарган хариулж байгаарай. Ингэснээр та (1) мэргэжил нэгтэндээ тусална, (2) тухайн салбарын талаарх өөрийн мэдлэгээ харуулна, (3) асуулт асуусан хуульчтай харилцаагаа бэхжүүлнэ. Улмаар “... салбараар мэргэшсэн таньдаг хуульч байна уу? гэсэн асуултад тухайн хуульч таныг санал болгох магадлал нэмэгдэнэ. Хуульчдын ажлын нэлээд хэсэг бусад хуульчдын санал болгосноор орж ирдэг гэдгийг санах нь зүйтэй. 

Талархлаа илэрхийл
Таныг боломжит үйлчлүүлэгчдэд санал болгосон хүмүүст талархлаа илэрхийлэх тогтсон заншилтай болоорой. Энэ нь дарс илгээх, бэлгийн карт илгээх зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болно. 

Ашигласан эх сурвалж: 
Eight Tips for starting your own law firm, Barbara Leach (David Bitton-ы “The Secrets To Marketing & Automating Your Law Practice: A Lawyers Guide To Creating Systems, Getting Clients, & Becoming A Legal Rainmaker”, 2018 номын хэсгээс)


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn