Хуулийн фирмийн маркетинг

Хуулийн фирмийн маркетинг


Танай хуулийн фирм цөөн хуульчтай, үүсгэн байгуулагдаад удаагүй эсэхийг үл харгалзан дараах энгийн зөвлөмжүүд танай хуулийн фирмийг өрсөлдөгчдөөсөө ялгарч, өсөн дэвжиж, амжилтаа тогтвортой болгох эхний алхам болох болно. 

1. Хянаж болохуйц маркетингийн төлөвлөгөө гарга
Амжилттай маркетингийн төлөвлөгөө гаргахын тулд дараах асуултуудад хариулах хэрэгтэй. Үүнд:
• ЯАГААД?: Танай маркетингийн төлөвлөгөөний хүрэхийг хүсч буй тодорхой үр дүн.
• ЮУ?: Танай фирм ямар амжилтанд хүрэхийг хүсч байна вэ? 
• ЯАЖ? Уг төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх вэ?
Фирмийн маркетингт зориулсан төсөв ихэнхдээ хязгаарлагдмал байх магадлалтай тул танай маркетингийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж буйг хянаж болохуйц байх ёстой. Жишээ нь Google Analytics-ийг вэб хуудас, блогтойгоо үнэ төлбөргүй холбоорой. Ингэснээр танай вэб хуудасны ямар хуудсыг хамгийн олон хүн үзэж байгаа, ямар хайлтын утгаар танай вэб хуудсыг олж байгаа зэрэг олон хэрэгцээтэй мэдээллүүдийг харах боломжтой. 

2. Зорилтот үйлчлүүлэгчээ тодорхойл
Бүх салбарт үйлчилгээ үзүүлдэг гэхээсээ илүү тодорхой цөөн салбараар мэргэшиж, нэр хүндтэй бол. Ингэснээрээ танай фирм ерөнхий бүх салбараар үйлчилгээ үзүүлдэг фирмүүдээс ялгарч чадна. 

3. Шаардлага хангасан вэб хуудастай бол
Танай фирмийн цахим талбар танай вэб хуудаснаас эхэлнэ. Сошиал сүлжээ зэрэг танай фирмийн маркетингийн төлөвлөгөөний ихэнх бүрдэл хэсгүүд ч мөн вэб хуудастай давхар холбогддог. Танай вэб хуудас наад зах нь дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
• Ач холбогдол бүхий мэдээлэл, контенттой, ашиглахад хялбар,
• Утсан дээрээс төвөггүй үзэх боломжтой,
• Холбоо барих мэдээллийг хялбархан олох боломжтой гэх мэт.

4. Сошиал сүлжээ ашигла
Сошиал сүлжээг бүтээлчээр ашиглаж өрсөлдөгчдөөсөө ялгар. Танай фирм илүү хүчирхэг өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад хангалттай хүн хүч, нэр хүнд, мөнгөгүй байж болох ч сошиал сүлжээг ашиглан өөрсдийн нэр хүндээ хурдан хугацаанд өсгөх боломжтой. Фирмийнхээ мэргэшсэн салбартай холбоотой контентуудыг сошиал хуудаснууддаа байршуулаарай. Ингэхдээ хэт их контент байршуулах нь чухал биш, харин тогтмол бөгөөд чанартай мэдээлэл оруулах нь чухал. 

5. Харагдах байдлаараа бусдаас ялгарах контент хий
Брэндээ илтгэх контент хийх нь үйлчлүүлэгчдэд танай фирмийн талаар тогтвортой сэтгэгдэл төрүүлнэ. Учир нь эдгээр контент нь мэргэжлийн фирмийг сонирхогчдоос ялгадаг. Анхны сэтгэгдэл чухал. Учир нь үйлчлүүлэгчид мэргэжлийн, чанартай, итгэл төрүүлэхүйц сэтгэгдэл төрүүлэх хуулийн фирмийг хайж байдаг. 

6. Блог хөтөл
Боломжит болон одоогийн үйлчлүүлэгчдээ татах бас нэг чухал хэрэгсэл бол блог. Танай фирм вэб хуудастай бол мөн блогтой ч байх хэрэгтэй. Долоо хоног тутам фирмийнхээ мэргэшиж буй салбартай холбоотой мэдээллийг блогтоо оруул. Блогтоо оруулах мэдээлэл нь судалгааны ажил шиг том байх шаардлагагүй. Зүгээр л танай мэргэшсэн салбарын талаарх нэг, хоёр догол мөр мэдээлэл, хэрэгтэй зөвлөгөө, хуулийн асуудлын талаарх үзэл бодол зэрэг байж болно. Оруулсан мэдээллийнхээ дор “хадгалах”, “хуваалцах” товчлуур байршуулж, уншигчид танай мэдээллийг өөрсдийн сошиал хуудсандаа байршуулах боломж олгоорой. 

Хуулийн маркетингийн ажлынхаа хүрээнд ач холбогдол бүхий мэдээлэл түгээх нь танай вэб хуудас руу илүү олон хүмүүс оруулна. Эдгээр хүмүүс нь тухайн салбарын талаар мэдээллийг сонирхож байгаа тул хэзээ нэгэн цагт танай үйлчилгээг авах магадлал илүү өндөр гэсэн үг. 

Ашигласан эх сурвалж: 
Underdog No More: Small Law Firm Marketing;https://www.disruptiveadvertising.com/marketing/underdog-no-small-firm-lawyers/


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn