Монголын Хуульчдын Холбооноос баталсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд тусгасан хуульчдын дагаж мөрдөх хамгийн чухал мэргэжлийн үүрэг бол дүрмийн 1.6 дугаар зүйлд заасан МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙХ үүрэг юм. Энэ үүргийг мөн АНУ-ын Барын Холбооноос баталсан Мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах Загвар Дүрмийн хамгийн эхэнд буюу 1.1 дэх хэсэгт тусгасан. Америкийн Барын Холбоо 2012 онд энэхүү үүргийн албан ёсны тайлбартаа “Хуульч мэдлэг, ур чадвараа хадгалахын тулд хууль, хуулийн практикийн өөрчлөлт, үүнд ХОЛБОГДОХ ТЕХНОЛОГИЙН ҮР АШИГ, ЭРСДЭЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ хэрэгтэй” хэмээн тодруулжээ.
Өмнө нь хуульчид мэргэжлийн шаардлага хангасан байх үүргээ биелүүлж буй эсэх нь зөвхөн тэдний хуулийн тодорхой салбарын туршлага, мэдлэгээс хамааралтай байсан. Харин технологи хөгжихийн хирээр мэргэжлийн шаардлага хангасан байх үүргийн ойлголт ч өөрчлөгдсөний илрэл нь энэ юм. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ЭНЭХҮҮ ТАЙЛБАРЫН ДАГУУ ӨНӨӨДРИЙН ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕД ХУУЛЬЧИД ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ТЕХНОЛОГИ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖТОЙГ ОЙЛГОХЫН ТУЛД ШААРДЛАГАТАЙ АЛХМУУДЫГ АВАХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН.
Загвар Дүрмийн дээрх тайлбар нь хуульчдыг технологийн мэргэжилтэн байхыг шаардаагүй хэдий ч хуульчид өөрсдийн болон үйлчлүүлэгчдийнхээ хэрэглэдэг технологийн талаар наад захын мэдлэгтэй байхыг шаардаж байна. Одоогийн байдлаар АНУ-ын 31 муж хуульчдыг технологийн мэдлэг, ур чадвартай байх энэхүү үүргийг өөрсдийн Мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн тайлбартаа тусгасан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх нь гарцаагүй.
Эх сурвалж: http://www.nationaljurist.com/smartlawyer/what-lawyers-duty-technology-competence
Технологийн мэдлэг, ур чадвартай байх үүргийн талаар дэлгэрэнгүйг: https://www.americanbar.org/content/dam/aba/events/professional_responsibility/2017%20Meetings/Conference/conference_materials/session4_information_governance/puiszis_lawyers_duty_technological_competence.authcheckdam.pdf