eLawyer зөвлөмж №1: ХУАНЛИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ТАЛААР ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

eLawyer зөвлөмж №1: ХУАНЛИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ТАЛААР ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ


Төлөвлөхөд багахан хэмжээний цаг зарцуулах нь хожим гарч болзошгүй том хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд танд тусална. Үр бүтээлтэй төлөвлөхөд хуанли ашиглах талаар зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 
1. САНУУЛГА ӨГДӨГ ХУАНЛИ АШИГЛА
Хуульчдын ажлын онцлогоос шалтгаалан шүүх хурлын тов, уулзалт, хуулийн заавал дагаж мөрдөх хугацаа зэрэг зайлшгүй санаж байх шаардлагатай хугацаанууд олон. Хэдийгээр ямар нэг зүйл дээр тэмдэглэсэн ч өмнө нь сануулахгүй бол эдгээр хугацааг мартах тохиолдол цөөнгүй. Иймд танд имэйл буюу бусад хэлбэрээр тухайн үйл явдал болохоос өмнө сануулга өгдөг хуанли ашиглаарай. Хуанли нь таны имэйл, ухаалаг утас, хуульчийн ажлыг зохион байгуулах систем зэрэг дээр суурилсан байж болно. 
2. ХУАНЛИЙГАА ТОГТМОЛ АШИГЛА
Тодорхой үйл явдлын хугацааг мэдмэгц шууд хуанли дээрээ тэмдэглэ. Ямар ч олон давуу талтай хуанли байсан та тогтмол ашиглахгүй бол ашгийг нь гаргаж чадахгүй. Иймд уулзалт, шүүх хурал товлох, мөн хариу тайлбар гаргах зэрэг тодорхой хуулийн хугацаа тодорхой болсон бол нэн даруй хуанли дээрээ тэмдэглэ. 
3. ФИРМ ДОТРОО ХУАНЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ АШИГЛА.
Хуанли дээр аливаа үйл явдал нэмэхэд тухайн үйл явдалд хамааралтай бусад этгээдүүд харах боломжтой байх нь олон давуу талтай. Үүний тулд фирмийн хуульчид нэг төрлийн хуанли ашиглаж, уг хуанли дээрээс өөрт болон фирмд хамааралтай үйл явдлуудыг давхар харах боломжтой байх нь зүйтэй.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn