eLawyer зөвлөмж №2: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН БҮРТГЭЛ ХӨТЛӨХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

eLawyer зөвлөмж №2: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН БҮРТГЭЛ ХӨТЛӨХИЙН АЧ ХОЛБОГДОЛ


Хуульчид, хуулийн фирмүүд карьерынхаа туршид олон тооны үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлдэг. Хэдийгээр энгийн мэт сонсогдож болох ч үйлчлүүлэгчид, тэдгээрт үзүүлж буй үйлчилгээний нэгдсэн бүртгэл хөтлөх нь чухал ач холбогдолтой.

1. АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээр хуульчид ашиг сонирхлын зөрчил бий болгохоор байвал тодорхой үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Мөн хуульч уг дүрмийн дагуу тодорхой үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлж болохгүй бол түүнтэй нэг нөхөрлөлд харьяалагддаг бусад хуульч тухайн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхийг хориглоно. Иймд үйлчлүүлэгч, ажил үйлчилгээний талаар нэгдсэн бүртгэл хөтлөх нь шинэ үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэхэд тус дөхөм болно. 

2. ХУГАЦАА ХЭМНЭХ
Өмнө нь үйлчилгээ үзүүлж байсан үйлчлүүлэгчийнхээ талаарх мэдээллийг олох шаардлага танд тулгарч байсан уу? Мэдээллийг нь олохын тулд бичиг цаас ухаж, хүнээс асууж сурах зэргээр цаг алдах тохиолдол бий. Бүх үйлчлүүлэгч, үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар хадгалснаар тодорхой мэдээллийг хайж олоход зарцуулах үнэт цагаа хэмнэх боломжтой. 

3. МАРКЕТИНГИЙН БОЛОН БУСАД ЗОРИЛГООР АШИГЛАХ
Үйлчлүүлэгчийн нэгдсэн сантай байснаар фирм, хуульчийн маркетингийн масс и-мэйл, мэссэж, баярын мэндчилгээ зэргийг явуулах маш хялбар байх болно. 

4. БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД АШИГЛАХ
Дата = Үнэ цэнэ. Үйлчлүүлэгчийн, ажил үйлчилгээний нэгдсэн бүртгэлийг зохион байгуулалттайгаар хөтөлж, цугларсан датанд дүн шинжилгээ хийхэд ашиглах боломжтой. Дүн шинжилгээний дүнд фирм цаашдаа хэрхэн үр бүтээлтэй ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой чиглэл олж авч чадна.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn