Хуулийн фирм, хуульчдад зориулсан нэхэмжлэх бэлтгэх талаар зөвлөмж

Хуулийн фирм, хуульчдад зориулсан нэхэмжлэх бэлтгэх талаар зөвлөмж


Нэхэмжлэх бэлтгэх, илгээх зэрэг техникийн шинжтэй ажлыг үр дүнтэй хийгээгүй тохиолдолд хуульчдын цагийг ихээхэн үрдэг. Ялангуяа үнэлгээ нь цагаар тооцогддог ажлуудын хувьд нэхэмжлэх бэлтгэх нь хуульчдын үнэт цагийг үрэх нь элбэг. Иймд хуулийн фирм болон хуульчид 1) ажилласан цаг болон хөлс тооцогдох цагаа бүртгэхтэй холбоотой дахин давтагддаг ажиллагааг багасгах, 2) нэхэмжлэх бэлтгэх процессыг хялбарчлах, 3) нэхэмжлэхээ үйлчлүүлэгчдэд илгээхэд хялбар болгох тодорхой процесстой байх нь зүйтэй. 

1. Ажилласан цагаа хялбар бүртгэдэг болох
Цагийн үнэлгээнд суурилсан ажлуудын хувьд цаг бол мөнгө. Иймд хаана ажиллаж байгаагаас үл хамааран ажилласан цагаа тухай бүр бүртгэж байх нь хожим нэхэмжлэх бэлдэхэд зарцуулах цагийг хэмнэнэ. Үүний тулд тусгайлсан программ хангамж эсвэл гар утас, компьютерийн цаг эхлүүлэх функц зэргийг ашиглаж болно. Мөн хийсэн тодорхой ажлаа бүртгэхдээ тухайн ажилд хөлс тооцогдох (billable) эсэхийг тухай бүр тэмдэглэж байх нь нэхэмжлэх бэлтгэхэд илүү дөхөм болгодог. 

2. Нэхэмжлэх бэлтгэх процессыг хялбар болгох
Нэхэмжлэх бэлтгэх бүрт өөрийн хуулийн фирмийн мэдээлэл, үйлчлүүлэгчийн мэдээлэл, үнийн дүнтэй холбоотой мэдээлэл, ажилласан цагийн бүртгэл зэргийг нэг бүрчлэн бичиж оруулах нь цаг их үрдэг. Иймд нэхэмжлэх бэлтгэх шаардлагатай болоход нэхэмжлэх бэлдэхэд шаардлагатай мэдээллийг нэг дор хадгалж байх нь хожим зарцуулах цагийг хэмнэнэ.

3. Нэхэмжлэх илгээх, төлөлт хийлгэх процессыг тодорхой болгох
Нэн ялангуяа олон тооны нэхэмжлэх бэлтгэж явуулдаг хуульч, хуулийн фирмүүдийн хувьд нэхэмжлэхийн нэгдсэн бүртгэлтэй байхыг зөвлөж байна. Энэхүү бүртгэлд нэхэмжлэхийг үйлчлүүлэгчид илгээсэн огноо болон нэхэмжлэхийн төлөгдсөн эсэхийг тэмдэглэж, нэхэмжлэх илгээснээс тогтсон хугацааны дараа төлөлт хийгдээгүй тохиолдолд үйлчлүүлэгчид сануулдаг байх нь зохимжтой. 

Эх сурвалж: www.mycase.com


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn