MS Word дээр хуульч, эрх зүйч таны мэдэж байвал зохих 6 функц

MS Word дээр хуульч, эрх зүйч таны мэдэж байвал зохих 6 функц


Хуульч, эрх зүйчдийн хамгийн түгээмэл ашигладаг программ хангамж бол мэдээж MS Office, тэр дундаа MS Word байдаг. Энэ удаа MS Word дээр хуульч, эрх зүйч таны мэдэж байвал зохих 6 функцыг хүргэж байна. 
1) THE NAVIGATION PANE
Урт буюу их хэмжээний текстээс хэрэгцээтэй мэдээллээ олоход хүндрэлтэй байдаг. Энэ тохиолдолд MS Word-ын “VIEW” хэсгийн “Navigation Pane”-ыг ашигласнаар тухайн текстээ цэгцтэй зохион байгуулалттайгаар ашиглахад тань туслана.
2) TRACK CHANGES 
MS Word дээр ямар нэг файлд оруулах өөрчлөлтөө ялгаж харуулахад зориулсан энэхүү функцыг хэрэглэснээр тухайн файлд хэн, ямар өөрчлөлт, санал оруулсныг тодорхой харах боломжтой. Track changes функц нь олон хүн нэг файл дээр ажиллаж, хоорондоо хуваалцахад болон аливаа файлыг засаж сайжруулснаа илгээж буй хүндээ тодорхой харуулах зэрэгт түгээмэл ашиглагддаг.
Өөрийн оруулж буй өөрчлөлтүүдээ ялгаж харуулахын тулд “Review” хэсгээс “Track changes” гэсэн хэсгийг идэвхжүүлнэ. Харин бусдын энэхүү функцын дагуу оруулсан өөрчлөлтийг мөн “Review” хэсгийн “Accept” болон “Reject” товчоор зөвшөөрөх, буюу эс зөвшөөрнө.
3) ФАЙЛЫГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАХ
Таны үүсгэсэн файлыг хэн нэгэн өөрчлөх, засварлахын тулд нууц үг шаарддаг болгож болно. Үүний тулд “File”-“Info”-“Protect Document”>”Restrict editing” хийж баруун хэсэгт гарч ирэх хэсгээс үсгийн фонт солих, ямар нэг засвар хийх эрхийг хязгаарлах гэсэн сонголтуудаас өөрт тохирох хамгаалалтаа үүсгээрэй.
4) ФАЙЛЫГ ТҮГЖИХ 
Үйлчлүүлэгчийн нууцлах шаардлагатай мэдээлэл дээр хуульчид тогтмол ажилладаг. Энэ тохиолдолд MS Word>File>Info>Protect Document>Encrypt with Password тохиргоог хийснээр тухайн файлыг зөвхөн нууц үгтэй хүн л нээх боломжтой болно.
5) AUTORECOVER БУЮУ АВТОМАТААР ХАДГАЛАХ
Цаг заваа зарцуулж хийсэн ажлаа тог тасрах, алдаа заах гэх мэт хэдхэн хормын дотор санаандгүй байдлаар устгаж байсан уу? Хэрэв тийм бол AutoRecover-ийг ашиглаарай. Ихэнх тохиолдолд MS Word дээр энэ нь цаанаасаа хадгалахаар тохируулсан байдаг ч та өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан өөрчлөх боломжтой. Үүний тулд File>Options>Save гэсэн хэсгээс өөрийн хэрэгцээнд зориулан тохируулаарай.
6) SHORTCUTS БУЮУ ГАР ДЭЭРХ ХОСЛОЛУУДЫГ АШИГЛАХ
MS Word дээр shortcut буюу компьюьерийн гар дээрх товчлуурын хослолуудыг үр дүнтэй ашиглаж сурснаар ихээхэн цаг хугацаа хэмнэх давуу талтай. Ихэнх хуульч, эрх зүйчид copy/ctrl+c/, paste/ctrl+v/, cut/ctrl+x/ болон сүүлд хийсэн үйлдлээ буцаах/ctrl+z/ зэрэг үйлдлүүдийг өдөр тутамдаа өргөнөөр ашигладаг болсон. Эдгээрээс бусад түгээмэл хийгддэг үйлдлүүдийн shortcuts:

Ctrl+зүүн/баруун сум: текст дунд үг үгээр нь шилжих

Ctrl+дээш/доош сум: тусламжтайгаар догол мөр хоорондох шилжилтүүдийг хийнэ.

F5: Дарснаар “Go To” хэсэгт хуудасны дугаар, хэсэг гэх мэт мэдээллийг оруулан тухайн хэсэгт шууд очих боломжтой

Shift+F5: Дарснаар хамгийн сүүлд бичиж байсан 3 хэсэгт очих бөгөөд хэрэв та file-г дөнгөж нээсэн бол хамгийн сүүлд хаана бичиж байгаад зогссон тэр хэсэгт очих болно.

Microsoft Word дээр идэвхжүүлэх шаардлагатай текстийг заавал курсороор заах шаардлагагүй хэрэв та нэг үгийг идэвхжүүлэх бол хулгана 1-ээ 2 удаа дарах, харин догол мөрөөр нь идэвхжүүлэх бол хулгана 1-ээ 3 удаа дарна. Үүнээс гадна:

Shift+зүүн/баруун сум: зүүн, баруун тал дахь текстүүдийг нэг нэг тэмдэгтээр идэвхжүүлэх

Ctrl+Shift+зүүн/баруун сум – бүтэн үгээр нь идэвхжүүлэх

Shift+дээш/доош сум: дарснаар мөр мөрөөр нь идэвхжүүлнэ.

Ctrl+Shift+дээш/доош сумашиглан догол мөрөөр нь идэвхжүүлнэ

Ctrl+A: Тухайн file-г бүхэлд нь идэвхжүүлнэ.

F8: дарснаас та аль хэсгийг идэвхжүүлэхийг хүсэж байгаагаа өөрөө тохируулна. Хулгана болон сумаа ашиглан хүссэнээрээ идэвхжүүлж болох бөгөөд хүссэн болиулахыг хүсвэл Esc/escape/ товч дээр дархад л хангалттай.

Ctrl+Shift+F8: Баганан хэлбэрээр идэвхжүүлэх бөгөөд хүссэн хэмжээгээрээ идэвхжүүлээд хулгана болон сумаа ашиглан идэвхжүүлсэн хэмжээгээр нь шилжүүлэх боломжтой.

Курсорын байрлах хэсгийн урд болон хойно байрлах тэмдэгтийг устгахад delete/backspace товчийг ашигладаг бол бүтэн үгээр нь устгахад Ctrl+backspace/delete товчийг дарна.

Ctrl+B: текстийг Bold болгох бөгөөд налуулах буюу italic болгохыг хүсвэл Ctrl+I, Ctrl+U дарснаар идэвхжүүлсэн текстийн доогуур үргэлжилсэн зураас оруулах бол

Ctrl+Shift+W үг тус бүрээр буюу дундах таслалыг алгасаж доогуур зураас үүсэх юм. Хэрэв тухайн текстийн доогуур давхар зураас оруулах бол Ctrl+Shift+D дарна. Үсгийн фонтыг солих бол Ctrl+D: 

Shift+F3: тухайн үг, эсвэл идэвхжүүлсэн хэсгийн үгсийг эхний үсгийг томруулах, бүтэн үгээр томруулах, томоор бичсэн үгийг жижиг болгоход ашиглана.

Ctrl+E: тухайн мөрийг голлуулах

Ctrl+L: зүүн тийш нь шахах

Ctrl+R­­: баруун тал руу нь шахах

Ctrl+J: мөртэй нь тэнцүүлэх

Ctrl+Enter: Дараагийн хуудасруу шилжих

Ctrl+Shift+Enter: Хүснэгт хуваах

Alt+Shift+Up/Down Arrow: тухайн мөрийг дээд эсвэл доод хэсгийн мөртэй байрын солих

(Илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах линкээр орж харах боломжтой: https://www.howtogeek.com/357623/microsoft-word-keyboard-shortcuts-that-make-your-life-easier/)


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn