ОРЧИН ҮЕИЙН ХУУЛЬЧДАД ТУЛГАМДААД БУЙ 5️⃣ СОРИЛТ

ОРЧИН ҮЕИЙН ХУУЛЬЧДАД ТУЛГАМДААД БУЙ 5️⃣ СОРИЛТ


ОРЧИН ҮЕИЙН ХУУЛЬЧДАД ТУЛГАМДААД БУЙ 5 СОРИЛТ 
Хуульчийн мэргэжил бол маш их өрсөлдөөнтэй мэргэжил. Орчин үед хуульчдийн мэргэжлийн үйл ажиллагаа өөрчлөгдөхийн хэрээр энэхүү өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна. Энэхүү өрсөлдөөнд хуульчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд дараах сорилтуудыг давж гарах шаардлагатай.

1. ТЕХНОЛОГИ, ИНТЕРНЕТ БА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Технологийн дэвшил маш олон чиглэлд бидний амьдралыг хөнгөвчилж байгаа гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Хуульчдын хувьд технологийн бий болгож буй сорилт бол: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТ. 
Технологийн нөлөөгөөр үйлчлүүлэгчдийн хуульчид тавих хүлээлт нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өндөр болсон.
Үйлчлүүлэгчид өөрсдөө интернетэд нэвтэрч, хууль, эрх зүйн наад захын мэдээллийг өөрсдөө авах боломжтой болсон. Үйлчлүүлэгчид хуульчтай уулзахаасаа өмнө өөрсдөө тодорхой хэмжээний судалгаа хийсэн байх нь элбэг болсон бөгөөд хуульчдын хувьд энэхүү өндөр хүлээлтийг хангахын тулд мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхээс гадна үйлчлүүлэгчдийнхээ авсан мэдээллийн найдвартай үгүйг зааж чиглүүлэх шинэ ажил болж байна.

2. БАГА ЗАРДЛААР ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД
Технологи нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэгчид шинээр бий болох нөхцөлийг бүрдүүлсэн. Хүмүүс өндөр үнэтэй авах байсан хууль зүйн үйлчилгээг интернетээс хямдаар авах боломжтой болсон. Жишээ нь онлайнаар хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч АНУ-ын LegalZoom компани жилд хэдэн зуун сая ам. долларын орлого олдог. Онлайн хууль зүйн үйлчилгээ үзүүлэгчдэд хуулийн үйлчилгээг хуульч хөлсөлснөөс илүү хямд зардлаар авах боломжтой гэдгийг ойлгуулдгаараа илүү их боломж олгодог. Энэхүү чиг хандлага нь хуульч таны үйлчлүүлэгч эдгээр үйлчилгээ үзүүлэгчдийг сонгох сорилтыг бий болгож байна.

3. ДАЯАРШИЛ/ӨРСӨЛДӨӨН
Дэлхийн улс орнууд хуульчийг гадаад улсад үйл ажиллагаагаа явуулахад тавигддаг хязгаарлалтыг сулруулах нь тустай юу, эсвэл хор хөнөөлтэй юу гэдгийн хариултыг хайсаар байна. Канад, Австрали, Их Британи зэрэг зарим улсууд гадаадын (тодорхой тохиолдолд зарим орны) хуульчдыг өөрийн улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх болсон бол зарим улсууд энэ тал дээр хатуу байр суурь баримталсан хэвээр байна.

4. ШИНЭ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Технологи, даяаршил, өрсөлдөөн нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад ч нөлөөлөх нь гарцаагүй. Өнөөгийн хуульчид мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэмд анхаарал хандуулах шаардлагатайгаас гадна технологийн нөлөөгөөр гарч ирсэн шинэ эрх зүйн зохицуулалтуудын талаар байнга мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаардах болсон.

5. ШИНЭ ХУУЛЬЧДЫН СОРИЛТ
Ажил мэргэжлийнхээ аль ч шатанд байгаа хуульчид эдгээр бэрхшээлтэй тулгардаг. Гэвч шинэ эрх зүйч, хуульчид хуулийн салбарт анх ороход бусдаас ялгаруулах ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай болдог. Залуу үеийнхэн технологийг сурах хурд нь өмнөх үеийн хуульчдаас хавьгүй илүү болж байгаа тул технологийг давуу тал болгон ашиглахад өөрсдөө суралцах шаардлага тулгараад байна.

➕ЭЦЭСТ НЬ: ӨӨРИЙГӨӨ БУСДААС ОНЦГОЙ БОЛГО! 
Хэдийгээр хуульчдад эдгээр асуудлууд тулгарч байгаа ч эдгээрийг даван туулах аргууд мэдээж бий. Дээр дурдсан өрсөлдөөн, даяаршил, эрх зүйн зохицуулалт гэх мэт зарим сорилтууд таны хяналтаас үл хамаарах боловч бусдыг нь та гартаа авах боломжтой. Жишээ нь өөр оронд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авах, технологийн дэвшлийг өөртөө ашигтайгаар ашиглах зэргээр өрсөлдөөнт зах зээл дээр өөрийгөө бусдаас ялгаруулах боломжтой.

Эх сурвалж: https://www.qlts.com
Эх сурвалж /зураг/: https://www.raconteur.net


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn