ХУУЛЬЧДЫН АЖЛЫГ ХӨНГӨВЧЛӨХ ТЕХНОЛОГИЙН 8️⃣ШИЙДЛИЙГ #ELAWYER ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

ХУУЛЬЧДЫН АЖЛЫГ ХӨНГӨВЧЛӨХ ТЕХНОЛОГИЙН 8️⃣ШИЙДЛИЙГ #ELAWYER ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.


1️⃣#eLawyer.mn🌐 (https://elawyer.mn)
eLawyer.mn нь харилцагч, ажил үйлчилгээний бүртгэл хөтлөх, хууль зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ болон нэхэмжлэх боловсруулах, ажилласан цаг бүртгэх, тайлан тооцоо гаргах зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны явцад олон давтагддаг ажлуудыг хялбарчилсан программ хангамж бөгөөд таны оруулсан мэдээллийг өндөр нууцлалтайгаар хадгална. 
Мөн elawyer.mn-д бүртгэсэн мэдээллүүд дээрээ үндэслэн санхүүгээ хянаж, бизнес төлөвлөлт хийх, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх зэрэг бодит өөрчлөлтүүдийг ганц системээр гүйцэтгэх боломжтой. Та elawyer.mn-ийг ашиглахын тулд компьютер дээрээ суулгах шаардлагагүй хаанаас ч, хэзээ ч гар утас📱ны аппликэйшн болон компьютер💻оосоо eLawyer.mn-ыг ашиглах боломжтой.
2️⃣#Evernote📒 (https://evernote.com)
Evernote нь таны тэмдэглэл, хавсралт, аудио бичлэг болон бусад зүйлийг ямар ч төхөөрөмжөөс хандалт хийж, бүгдийг нэг газар тэмдэглэхэд тань тусална. 
3️⃣#DropBox🗃 (https://www.dropbox.com)
Dropbox нь чухал ач холбогдолтой файлаа хадгалах үүлэн технологид суурилсан төгс шийдэл юм. DropBox-г ашиглан ямар ч төрлийн файлыг хуваалцаж, хамтран ажиллах боломжтой бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг сайн хангана. 
4️⃣#TinyScanner 🖨
Цаг хугацаа тулсан үед олон хуудас материал скан хийхээс төвөгтэй зүйл гэж байхгүй. Энэхүү программ нь таны ухаалаг гар утасны камерыг сканнер болгон ашигладаг бөгөөд цаасан баримтыг зураг эсвэл PDF болгон хувиргадаг. Скан хийсэн файлаа имэйлээр илгээх эсвэл Dropbox, Evernote зэрэгт хадгалах боломжтой. 
5️⃣#Setmore📩 (https://www.setmore.com)
Setmore нь харилцагчдад тань тантай уулзалтаа хялбар товлох боломжтой болгох үүднээс онлайнаар уулзалт товлох боломж олгодог.
6️⃣#Join.me📲 (https://www.join.me)
Хамгийн хурдан ажилладаг онлайн уулзалтын программ хангамж. Join.me-н тусламжтай видео дуудлагыг хялбархан зохион байгуулж, ярьж буй хүмүүстэйгээ дэлгэцээ хуваалцаж болно. Нүүр тулж уулзах боломжгүй үед хамгийн тохиромжтой шийдэл.
7️⃣#LastPass🛡 (https://www.lastpass.com)
Төрөл бүрийн нууц үгээ удирдах шилдэг арга. Та LastPass-н мастер нууц үгээ л санаж байхад LastPass нь бусад нууц үгийг тань санах болно. 
8️⃣#Coggle💭 (https://coggle.it)
Ямар нэг хэрэг, төсөл дээр ажиллахад өөрийнхөө төсөөллийг бусдад хялбараар тайлбарлах нилээд толгой өвтгөсөн ажил боловч Coggle нь санаагаа бусдад хялбаршуулсан схемээр хуваалцахад тань тусална.
Энгийнээр бол Coggle нь төсөөллийнхөө газрын зургийг үүсгэх боломжийг танд олгож байгаа бөгөөд та хаанаас ч хамтрагчидтайгаа шууд хуваалцах боломжийг олгоно.

➕ҮР АШИГ ХААНА БАЙНА, ТЭНД АМЖИЛТ БАЙНА. #elawyer.mn


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn