eLawyer.mn: Хуульч, эрх зүйчдэд зориулсан цагийн менежментийн 7 зөвлөмж

eLawyer.mn: Хуульч, эрх зүйчдэд зориулсан цагийн менежментийн 7 зөвлөмж


eLawyer.mn: Хуульч, эрх зүйчдэд зориулсан цагийн менежментийн 7 зөвлөмж

Ихэнх хуульчид ажлаас ажил, даалгавраас даалгавар гүйцэтгэж, олон дуудлага, и-мэйлд хариулж үргэлж завгүй байдаг. Хэдий тийм байж болох ч цагаа зөв хувиарласнаар илүү чухал зүйлс, ойр дотнын хүмүүстээ зарцуулах цаг нэмэгдэнэ.   

Та бүхэнд цаг хэмнэж, бүтээмж нэмэгдүүлэх цагийн менежментийн 7 зөвлөмжийг хүргэж байна.

  1. Хийхгүй ажлынхаа жагсаалтыг гарга

Бидний ихэнх нь хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг. Хийх зүйлсийн жагсаалт таны бүтээмжийг нэмэгдүүлэх боловч хийхгүй зүйлсийн жагсаалт ч гэсэн түүнээс дутахааргүй үр дүнтэй. Жишээлбэл:

  • Ажилдаа хоцорч очихгүй
  • И-мэйл болон Фэйсбүүкээ байнга шалгахгүй
  • Удаан сууж ажиллахгүй
  • Олон ажлыг зэрэг хийхгүй
  • Оройтож унтахгүй гэх мэт.

Өөрийн хийхгүй зүйлсийн жагсаалтаа гаргаад, түүнийгээ ашиглан муу зуршлаасаа салахыг хичээгээрэй. Улмаар та ажлаа яг цагт нь дуусгаж, гол чухал гэсэн зүйлүүддээ л бүх анхаарлаа хандуулах боломжтой болно.

  1. Бага ажилла

Ихийг хийх гэсний хэрэггүй гэдэг нь залхуур гэсэн үг огт биш бөгөөд өөрийн хийх ёстой хамгийн чухал ажлаа л хийхэд анхаар гэсэн үг. Өөрөөр хэлбэл чухал ажлыг эхэнд нь хий. Энэ бол цагийн менежментийн алтан дүрэм. Өдөр бүр дуусгахад хамгийн чухал хоёр, гурван даалгаврыг тодорхойлж, жагсаасан дарааллын дагуу хийж гүйцэтгэ. Ухаалгаар цагаа зохицуулна гэдэг нь олон ажлыг өдөртөө багтаж хийхдээ гол нь биш, хэрхэн ажлаа ухаалгаар, хялбар, хурдан, стрэссгүй хийх нь илүү чухал

  1. 80/20 зарчим (Парето)-ыг хэрэгжүүл

80/20-ийн зарчим буюу Паретогийн зарчимыг ихэнх хүн мэддэг. Энэ үйл ажиллагааны 20% нь үр дүнгийн 80%-ийг авчирдаг гэж үздэг. Law technology Today-ээс гаргасан судалгааны үр дүнд хуульчид өдөрт ажиллах ёстой цагийнхаа 28% буюу 2 цаг 15 минутыг л төлбөртэй ажилдаа зарцуулдаг гэсэн байна. Тиймээс гол асуудлууддаа л анхаарч үлдсэн ажлаа үлдсэн цагтаа амжуулж байх нь хавьгүй илүү үр дүнтэй юм. Ингэснээр таны ажлын үр бүтээмж мэдэгдэхүйц өсөхийг та анзаарах болно.  

  1. Хийсэн ажлынхаа цагийн бүртгэлийг хөтлөх

Ихэнх хуульчид хийх ажлынхаа төлөвлөгөөг өмнөх өдрөөр болон 7 хоногоор гаргадаг. Гэхдээ өдөржин хийсэн бүх зүйлээ цаг тухайд нь тэр бүр тэмдэглэдэггүй байх. Хийсэн ажлаа ямар хугацаанд гүйцэтгэж байгаагаа тэмдэглэж хэвших нь цагийн менежментийн ахисан түвшин, эсвэл бүтээмж нэмэгдүүлэх хүчирхэг стратеги юм. Та ямар нэг баримт бичиг боловсруулах, и-мэйл илгээх, харилцагчийн мэдээллийг бүртгэх, харилцагчид зөвлөгөө өгөх гэх мэт ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр, эсвэл хуульчийн менежментийн программ хангамж ашиглан бүтэн долоо хоногийн турш зарцуулсан цагаа тэмдэглээд үзээрэй. Долоо хоног дууссаны дараа цагийн бүртгэл дээрээ дүн шинжилгээ хийж, ямар ажилд хамгийн их цаг зарцуулж байгаагаа мэдэх боломжтой.

Та өдөр бүр тодорхой ажлуудад бодож байснаасаа ч илүү их цаг зарцуулдаг гэдгээ мэдээгүй байж болох юм. Ийнхүү бүртгэл хөтлөх нь таны ажлын бүтээмжийг алдагдуулахгүйгээр ихээхэн цаг хугацаа хэмнэх боломжтой. Хийсэн ажлынхаа цагийн бүртгэлийг хаанаас нь хялбараар бүртгэхэд #eLawyer.mn гар утасны аппликэйшнийг ашиглахыг танд санал болгож байна:

App store: https://apps.apple.com/us/app/elawyer...

Google play: https://play.google.com/store/apps/de...

  1. Помодоро техник ашигла

Энэхүү техник нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх онцгой аргуудын нэг юм. Энэ нь өөр зүйлд сатаарахгүйгээр зөвхөн хийж буй зүйлдээ 25 минутын турш төвлөрөөд 5 минутын завсарлага авах арга юм. Үүний дараа дахин үргэлжлүүлнэ. Энэ аргыг 4 удаа ашигласны дараагаар 30 минутын завсарлага авна.

Гол нь та 25 минутын дотор  өөр зүйлд сатаарахгүйгээр зөвхөн хийж буй ажлаа давж гарахын тулд цаг хугацаатай уралдах хэрэгтэй. Өдрийн туршид ийм богино хугацаатайгаар, давтамж өндөр ажиллаж байгаа нь ажлын бүтээмжээ бодитойгоор дээшлүүлэхэд тань тусална.

Помодоро техник ашиглахад зориулсан аппликэйшн: Tide - Focus Timer & White Noise 

https://chrome.google.com/webstore/detail/tide-focus-timer-white-no/lmbegcmkonokdjbhbamhpmkihpachdbk

  1. Амрах цаг гарга

Аял, зугаал, гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөө. Хуульчид илүү цагаар ажиллах нь элбэг. Амрах цагаа үр дүнтэй байлгах нь ажлын бүтээмж нэмэгдүүлэх хамгийн сайн арга юм. Ажил, амралт нь бидний амьдралд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Ажиллах аргаа олсон шиг амрах аргаа ч бас олох хэрэгтэй. Өөртөө чөлөөт цаг гаргаж, амралтаа амарсан шиг амрах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бөгөөд амжилттай яваа хүмүүсийн гол нууц нь байж болох юм.  

  1. Үргэлж шинийг эрэлхийл

Хуульчийн менежментийн цогц программ хангамж болох elawyer.mn-н өмнө нь санал болгосон хуульчийн ажлыг хөнгөвчлөх технологийн шийдлүүдийг ашиглахыг зөвлөе. Үргэлж цаг наргүй ажиллах нь бүтээмж нэмэгдүүлэх сайн арга биш бөгөөд урт хугацаандаа таны ажлын бүтээмжийг бууруулж, эрүүл мэндэд тань хүртэл сөргөөр нөлөөлөх боломжтой. Тиймээс ажиллах арга барилдаа техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, ухаалаг ажиллахыг хичээгээрэй. Илүү цагаар ажиллах биш ажлаа эрт эхэлж, эрт дуусгах нь илүү үр дүнтэй арга юм.

Танд амжилт хүсье. Ухаалаг хуульчийн сонголт elawyer.mn


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn