eLawyer.mn программ хангамж төдийгүй олон улсад чиглэсэн хуулийн технологийн төслүүд хэрэгжүүлж буй “Ди Ди Лекс” ХХК залуу үеийн мэдээллийн технологийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэдээллийн технологийн төрөлжүүлсэн сургалттай “Олонлог Эгзэ” дунд сургуультай хамтран ажиллах талаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд эхний ээлжинд тус сургуулийн 7-с дээш ангийн хүүхдүүдэд зориулсан мэдээллийн технологийн практик хэрэглээний дугуйлан байгуулж ажиллуулах ба цаашид санамж бичгийн үндсэн зорилгын хүрээнд бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.