eLawyer.mn танд “Хуульч/Хуулийн фирм өөрийн 🌐вэбсайттай болох 4️⃣ шалтгаан” хүргэж байна:

eLawyer.mn танд “Хуульч/Хуулийн фирм өөрийн 🌐вэбсайттай болох 4️⃣ шалтгаан” хүргэж байна:


  1. Таны болон танай фирмийн талаар мэдээлэл олоход хялбар болно

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед ихэнх хүмүүс сонирхсон зүйлээ эхлээд интернетээр ихэвчлэн хайдаг. Интернет ашиглалт, ухаалаг утас түгээмэл болохын хэрээр уламжлалт маркетингийн аргууд үр дүнгүй болж байна. Таны боломжит үйлчлүүлэгчид таны талаарх мэдээллийг интернетээс хайгаад олохгүй бол вэбсайттай өөр хуульчийг сонгох магадлалтай.

  1. Харилцагч нарт илүү нээлттэй болно

Зөвхөн утас, и-мэйл эсвэл Фэйсбүүк гэлтгүй боломжит бүх харилцах сувгийг хөгжүүлэх нь бизнесийн тогтвортой өсөлтөд чухал үр нөлөөтэй. Вэбсайт нь дан ганц мэдээлэл дамжуулахаас гадна харилцагчдыг байгууллагатай холбох, найдвартай харилцаа үүсгэх суваг болж чаддаг.  

  1. Вэбсайт танд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

Судалгаагаар хүмүүс вэбсайттай хуульч/хуулийн фирмд илүү итгэл хүлээлгэдэг болох нь нотлогдсон. Тулгарсан асуудлаараа хуульч/хуулийн фирм хайж байгаа хүмүүст өөрийн эсвэл байгууллагынхаа талаар вэбсайтаараа дамжуулан үзүүлж буй үйлчилгээний үнэн зөв мэдээллээ хүргэх нь тэдний шийдвэрт нөлөөлөх боломж юм.

  1. Мэдлэг чадвараа харуулах талбар

Вэбсайт бол таны талаар интернетээс хайхад таныг сонирхож буй үйлчлүүлэгчид үнэ цэнэтэй мэдээлэл өгөх талбар. Энэ нь таныг өрсөлдөгчөөсөө ялгарахад тусалж, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, мэдлэгээ харуулах боломжийг олгоно.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn