ХУУЛЬЧИД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗӨВЛӨМЖ

ХУУЛЬЧИД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗӨВЛӨМЖ


Хуульчид үйлчлүүлэгчдийн хамгийн нууц мэдээлэлтэй харьцдаг. Мэдээллийн аюулгүй байдал сул байх нь зөвхөн хуульч таныг болон танай фирмийг төдийгүй, таны үйлчлүүлэгчид маш их эрсдэлд хүргэж болзошгүй байдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах 6 зөвлөмжийг elawyer.mn танд хүргэж байна:

1. Мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүл

Хуульчид зөвхөн мэдээллийн технологид шилжих бус түүний ач холбогдлын талаар манлайллыг харуулах хэрэгтэй. Үүний нэг хэсэг нь үйлчлүүлэгчийн мэдээлэл авах боломжтой бүх хүмүүст зориулсан сургалт юм. Энэхүү сургалтад нийгмийн мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөлгүй мэдээлэл дамжуулах зэргээс өдөр тутмын тохиолдлуудын талаар ч хамрах хэрэгтэй.

2. Нууц үгийг нухацтай авч үз

Үйлчлүүлэгчдийнхээ үнэтэй мэдээллийг хадгалж буй компьютер, гар утсаа 12345678 гэсэн нууц үгээр хамгаалж байгаа юм биш биз? Үйлчлүүлэгчийн болон аливаа нууц мэдээллийг агуулсан төхөөрөмж, и-мэйл хаяг, программ хангамжийнхаа нууц үгийг аливаа хүн таахад хэцүү, тоо, үсэг, тэмдэглэгээ зэрэг холилдсон хүчтэй байхаар сонгоорой.

3. Ажилтнуудынхаа төхөөрөмжид анхаарал хандуул

Мэдээллийн аюулгүй байдлын хамгийн том айдас нь гаднах аюул занал гэхээсээ илүү ажлын байр, ажилтнуудтай холбоотой байдаг. Энэ нь ч зөв. Заримдаа фирмийн хуульчид, байгууллагын ажилтнууд өөрсдийн вирус авсан төхөөрөмжөө ажил дээрээ авчирдаг. Энэ нь ажлын компьютер, бусад төхөөрөмжүүдэд вирус халдаах, мэдээлэл алдагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Зөв менежментийн програм нь таны аюулгүй байдлыг хэрхэн хөнгөвчлөх талаар бодож үзээрэй. Таны болон харилцагчдын тань үнэтэй мэдээллийг найдвартай хамгаалах үүлэн технологийг ашиглах нь олон олон давуу талыг бие болгодог талаар бидний оруулсан өмнөх мэдээллээс мэдэж аваарай.   

4. Хандалтыг хязгаарла

Таны байгууллагын бүх хүн мэдээлэлд, ялангуяа нууц мэдээлэлд хандах шаардлагагүй. Аюулгүй мэдээлэл авах хүмүүс их байх тусам алдагдах боломж нь их байх болно. Энэ асуудлыг зөвхөн тухайн ажилд хамааралтай хүмүүст л мэдээлэл олж авах боломжийг олгодог программ хангамжийн тусламжтайгаар шийдэх боломжтой.

5. Бүгдийг шифрлэ (encryption)

Ихэнх зөрчлүүд имэйл фишинг залилангаар дамжуулан хийгддэг бөгөөд энэ нь эргэлзээтэй, сэжигтэй холбоосууд дээр дараад нууц үгээ кибер гэмт хэрэгтнүүдэд дэлгэх байдлаар хийгддэг Аливаа мэдээллийг шифрлэж хадгалах технологи нь таныг аливаа аюулд өртөхөөс сэргийлж, өртсөн ч мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байдгаараа давуу талтай.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn