ELAWYER.MN ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХЭРХЭН ХАНГАДАГ ВЭ?

ELAWYER.MN ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХЭРХЭН ХАНГАДАГ ВЭ?


Хуульчид өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлчлүүлэгчдийн болон мэргэжлийн үйл ажиллагааны онцлогоос хамаарсан нууц мэдээлэлтэй байнга харьцаж, хадгалж байдаг. Иймд хуульчдын хувьд цахим болон биет мэдээллийн аюулгүй байдал нь асар их ач холбогдолтой бөгөөд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.5.4-т “Хуульч нь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахаас сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан. Энэ заалтын дагуу хуульч үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг бусдад задруулах идэвхтэй үйлдэл хийхээс хориглоход зогсохгүй мэдээллийг задруулахаас сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах үүрэг хүлээж байна. Мэдээллийн нууцлалыг хангаагаагүйгээс болж үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг дурдах нь илүүц юм.

Та мэргэжлийн үйл ажиллагаандаа технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэхийг хүсч байгаа ч “Миний мэдээлэл найдвартай газар хадгалагдаж байна уу?”, “Үүлэн технологид суурилсан сервер хэр найдвартай вэ”, “Ямар нэг хүн миний мэдээллийг хувийн зорилгодоо ашиглачих вий” гэх зэрэг асуулт тулгарч байж болох юм.  

Тэгвэл энэ удаа бид eLawyer.mn нууц мэдээлэлтэй харилцаж байдаг хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг хэрхэн хангадаг талаар мэдээллийг хүргэж байна.

Таны системд оруулсан мэдээллийг хэн харах боломжтой вэ?

eLawyer.mn нь таны системд оруулсан мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор шифрлэх (encryption) технологи ашигладаг. Шифрлэлт гэж зөвхөн эрх бүхий этгээдүүд тодорхой өгөгдөл болон мэдээлэлд хандах боломжтой байдлаар тэдгээрийг кодлох үйл явцыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, таны системд хадгалагдаж буй мэдээллүүд нь таны оруулсан хэлбэрээр шууд серверт хадгалагддаггүй, харин тусгай түлхүүрээр үүсгэгдсэн шифрүүд болж хадгалагддаг. Эдгээр шифр нь зөвхөн таны и-мэйл хаяг, нууц үгийн хослолоор тайлагддаг учир серверийн админ, eLawyer.mn-ын ажилтнууд гээд таны системд оруулсан мэдээлэллийг танаас өөр хүн харах боломжгүй. Та өөрийн и-мэйл хаяг, нууц үгийн хослолоо л бусдад алдах буюу дамжуулаагүй тохиолдолд таны мэдээллийг өөр нэгэн этгээд харах боломжгүй гэсэн үг.

Үүлэн серверийн найдвартай байдал

Хэрэглэгчийн мэдээллийн нууцыг найдвартай хангах нь манай системийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Ач холбогдол бүхий мэдээллийг компьютер болон бусад төхөөрөмжүүд дээр хадгалах нь хакерын халдлага, вирус зэрэг кибер эрсдэлээс гадна техник хангамж буюу төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, гал, ус зэрэг давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг байнга дагуулж байдаг. Харин та мэдээллээ eLawyer.mn-ийн үүлэн сервер дээр хадгалснаар таны оруулсан мэдээлэл вирус, кибер халдлагаас бүрэн хамгаалагдсан, найдвартай сервер дээр хадгалагдана.

Хэрэглэгчдийн анхаарвал зохих зүйлс

Дээр дурдсанчлан бид таны оруулсан мэдээллийг шифрлэх технологи ашиглан, бүхий л халдлагуудаас сайтар хамгаалагдсан найдвартай сервер дээр хадгалдаг. Гэсэн хэдий ч хэрэглэгч та өөрөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бусдад нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, зөвхөн найдвартай төхөөрөмжүүд дээрээс системд нэвтрэх, системийг ашиглаж дууссан тохиолдолд өөрийн бүртгэлээ хааж гарах болон системийг ашиглаж буй төхөөрөмжүүдээ найдвартай нууц үгээр хамгаалах зэрэг арга хэмжээ авч байхыг зөвлөж байна.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn