#eLawyermn танд зөвлөж байна: ХУУЛИЙН ФИРМИЙН СОЁЛЫГ БИЙ БОЛГОХ

#eLawyermn танд зөвлөж байна: ХУУЛИЙН ФИРМИЙН СОЁЛЫГ БИЙ БОЛГОХ


Хэрхэн бий болгох вэ:

Өөрсдийн онцлогт тохирсон хүчтэй соёлыг бий болгосноор бусдаасаа онцгойрч, бизнесийн нэр хүнд, ашиг орлого, амжилт гээд олон зүйлийг өгдөг. Фирмийнхээ соёлыг тодорхой” тодорхойлох гэж байгаа бол “Танай фирмд ажиллах өрсөлдөгчийн фирмд ажиллахаас юугаараа ялгаатай вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Мөн "Шударга байдал", "хамтын ажиллагаатай байх" гэх мэт нийтлэг үгс ашиглахаас зайлсхийгээрэй. Танайхыг бусдаас ялгаж буй өвөрмөц үнэт зүйл юу вэ? Зарим хуулийн фирмүүд өөрсдийн соёл, үнэт зүйлийг тодорхойлсон байдаг ч цөөхөн нь өөрсдийн өвөрмөц үнэт зүйлийг тодорхой илэрхийлдэг.

Ажлын соёл нь фирмийн үндсэн үнэт зүйлсийн эргэн тойронд суурилсан байх ёстой. Ашиг олохоос гадна ажилтнуудаасаа юу харахыг хүсдэг вэ, та тэдний амьдрал болон нийгмийн байдалыг хэрхэн өөрчлөхийг хүсч байна вэ

Таны фирм юугаараа онцлог вэ

Таны соёлыг ерөнхий нэр томъёогоор тодорхойлохоос зайлсхийх хамгийн сайн арга бол өөрийгөө ажилд орхоор ирсэн шинэ хүн байна гэж төсөөлөх явдал юм. Танай ярилцлага өгөх гэж буй бусад хэдэн фирмээс юугаараа ялгаатай болохыг тэр мэдэх үү? Хэрэв үгүй ​​бол үнэт зүйл, ажлын соёлоо боловсронгуй болгож, өөрийн фирмийг өвөрмөц болгодог зүйлсийг илүү гүнзгийрүүлж тайлбарлаарай.

Санал гаргах эрх нь нээлттэй байх хэрэгтэй

Ажлын байрны соёлыг бий болгож, үнэт зүйлийг тодорхойлох нь цаг хугацаа шаарддаг. Үүнийг бий болгоход фирмийн бүх хүмүүс хамт хийх ёстой бөгөөд ажилтан бүрийн оруулсан саналыг шингээх нь чухал. Магадгүй зарим хариулт нь таны хүлээж байсан зүйл биш байж болох юм. Энэ нь сөрөг байсан ч гэсэн та шударга санал хүсэлтийг дэмжих хэрэгтэй. Фирмийн гишүүн бүрийн үзэл бодол нь үнэ цэнэтэй бөгөөд танд бизнесээ илүү сайн ойлгоход тусална.

Ажлын байрны соёлыг хэвшүүлэх

  1. Зөв хамтрагчаа сонго

Ажилд авах шийдвэр бүр нь танай фирмд сайн нөлөө үзүүлэх эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Энэ хүн таны компаний хувьд чухал гэж үзсэн үнэт зүйлтэй нийцэж чадах уу?

Өөрийнхөө фирмийн соёлыг тогтоосны дараа өөрийн илэрхийлсэн соёл, үнэт зүйлс дээр тулгуурлан шинээр авах ажилтанаа сонгох хэрэгтэй. Танай фирмд ухаалаг, өндөр ур чадвартай өмгөөлөгчид байдаг байж болох ч ажлын соёл, үнэ цэнийг зөв тодорхойлох нь багийг илүү хүчтэй болгож, амжилтанд хүрэхэд хүргэдэг хамгийн чухал хүчин зүйл юм.

  1. Дараагийн алхам бол гайхалтай авъяас чадварыг татах, хадгалах арга барилаа тодорхойлох явдал юм.

Ажилчид таны, танай фирмийн итгэл үнэмшил, зорилго, алсын хараанд тулгуурлан ажиллахаар сонгохоос гадна аз жаргал, амжилтанд хүрэх мэдрэмж дээр суурилдаг. Танай фирмийн соёл нь фирмийн төлөө ажиллах үед олж авдаг сэтгэл ханамж, тэр ч байтугай урам зоригийг тодорхойлох гол хүчин зүйл болно.

 

  1. Ил тод байдал

Байгууллагын ажилтан бүр үнэлэгддэг байх хэрэгтэй. Шатлалын тогтолцооны загвар хуучирсан бөгөөд аль болох нээлттэй байдал нь бизнесийн  ертөнцөд шинэ хэв шинж болжээ. Эерэг байгууллагын соёл бол шийдвэр гаргах явцыг ардчилдаг, хүн бүрт дуу хоолой өгдөг.

Хуулийн фирмд ажлын цагийн уян хатан байдал, манлайллын боломж, компаний эерэг соёл гэх мэт зүйлс л ажилчдыг сэтгэл ханамжтай, сэтгэл хангалуун ажиллахад нөлөөлөх гол хүчин зүйл. Ийм байгууллагад чадварлаг хуульч, эрх зүйчид ажиллахын тулд бага цалин авах байсан ч ажиллах хүсэлтэй байдаг. Үүний дээр тэд илүү үнэнч байдал, багийн буюу фирмийн амжилтыг илүү өндөр түвшинд гаргах, өөрийн ажлыг илүү сэтгэлээсээ хийхэд анхаарч чаддаг.

 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn