Зөвлөмж №1.1. Хуулийн фирмийн лого

Зөвлөмж №1.1. Хуулийн фирмийн лого


Зөвлөмж №1.1. Хуулийн фирмийн лого
Анхаарах зүйлс 
1. Энгийн байлга
Энгийн лого нь үйлчлүүлэгч дараагийн удаа танай логог харахдаа санахад илүү амар болгодог. Та дэлхийн шилдэг хуулийн фирмүүд болон компаниудын логог анзаараад үзээрэй. 
2. Тусгай эффект хэрэглэхээс зайлсхий
Тусгай эффект хэрэглэх нь тухайн логог хэвлэх зэрэг тохиолдолд ашиглахад хүндрэлтэй болгодог. Танай логог хаана ч ашиглах боломжтой байх ёстой гэдгийг анхаарна уу. 
3. Өнгөний хослолуудаа зөв сонго
Өнгө утга илэрхийлдэг. Мөн лого цөөн хэдэн өнгөнөөс бүрдсэн байх хэрэгтэй. Логоныхоо өнгийг сонгохдоо ч мөн тухайн өнгийг төрөл бүрээр хэвлэхэд учирч болох хүндрэлийг тооцоолж үзэхийг зөвлье. 
4. Үсгийн фонтондоо анхаар 
Логондоо фирмийнхээ нэрийг оруулж байгаа тохиолдолд мэргэжлийн боловч хэт төвөгтэй биш үсгийн фонт сонгоорой. Кокакола брэндийн логон дээрх фонтыг хэн ч харахад тус брэнд санаанд ордог шиг үсгийн фонт ч гэсэн сэтгэгдэл үлдээдэг. Энэхүү зурган дээрх дэлхийн шилдэг хуулийн фирмүүдийн логон дээрх үсгийн фонтыг анзаараарай.

https://www.facebook.com/www.elawyer.mn/photos/a.510155996170192/514296052422853/?type=3&theater


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn