ИЛҮҮ САЙН ХУУЛЬЧ БОЛОХОД ТАНЬ ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН ГУРВАН АЧ ТУС

ИЛҮҮ САЙН ХУУЛЬЧ БОЛОХОД ТАНЬ ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН ГУРВАН АЧ ТУС


ИЛҮҮ САЙН ХУУЛЬЧ БОЛОХОД ТАНЬ ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН ГУРВАН АЧ ТУС

Технологийн нөлөө бидний амьдралыг олон талаар өөрчилж байгаа төдийгүй хуульчид хэдэн настайгаасаа үл хамааран, технологийг сайтар эзэмшин, ажлаа явуулах хэрэгтэй болсон.

#eLawyermn: Энэ удаагийн нийтлэлээр бид технологийг хуульч, эрх зүйчид үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн зарим давуу талыг авч үзэх бөгөөд технологи нь таныг илүү сайн хуульч болгох гурван гол үндэслэлийг тайлбарлах болно.

1️⃣БҮТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ

Та мэргэжлийн үйл ажиллагаандаа технологийг ашигласнаар бий болох хамгийн бодитой ашиг тус нь ажлын бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ дан ганц бүтээмжтэй байх нь таныг илүү сайн хуульч болгоно гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хуульч, хуульчийн туслах, эрх зүйчид төлбөр тооцоо хийх, үйлчлүүлэгчийн мэдээлэл авах, бүртгэх, баримт бичиг хянах гэх мэтийн захиргааны ажилд их цаг хугацаа алддаг. Энэ ажлууд зайлшгүй шаардлагатай боловч урагш хөтөлж, сайжрахад тань тусалдаггүй.

Эдгээр ажлуудыг автоматжуулах технологийг ашигласнаар цаг хэмнэж, чөлөөтэй ажиллах боломжтой болно. Та чөлөөт цагийг үр бүтээлтэй ашиглаж, өөрийгөө сайжруулахад, гэр бүл, найз нөхдөдөө хамт байх, бизнестээ анхаарлаа төвлөрүүлж, үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой.

2️⃣АЛДААГ БАГАСГАДАГ

Хуульч, эрх зүйчид мэргэжлийн үйл ажиллагаанд гарах, гарч болзошгүй алдаа, эндэгдлийг бууруулахын ач холбогдлыг тодорхой ойлгож чадна. Хуульч, эрх зүйчдэд түгээмэл тулгардаг асуудал ихэнхдээ энгийн, жижиг зүйл байдаг.

Файл, өгөгдлийг цэгцтэй, хялбар хайх боломжтой байх, фирмээ ажиллуулахдаа илүү системчилсэн хандлагыг бий болгохын тулд тохирсон програм хангамжийг ашиглах хэрэгтэй. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчихгүйн тулд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нэгдсэн бүртгэлийг ашиглаж болно. Танд ямар нэг зөрчлийн талаар сануулга өгөх, болох гэж буй үйл явдлын талаар мэдэгдэл, сануулга өгөх зэргээр технологийг ашиглах нь таны/танай фирмийн ажлын бүтцийг сайжруулж, компанийнхаа зохион байгуулалтыг сайжруулдаг тул алдаа гаргах эрсдэлийг багасгах хамгийн сайн арга юм.

Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд туслах үүлэн технологи, системийг ашигласнаар чухал мэдээллүүдийг харах, бусдадаа хуваалцах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, интернетэд холбогдсон аливаа төхөөрөмжөөс ажилласан цаг, хийсэн ажлаа бүртгэх, хүлээгдэж буй болон хийгдэж буй ажлыг харах боломжтой болно.

3️⃣ИЛҮҮ САЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Аливаа бизнест үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нь амжилтад хүргэх хамгийн чухал хүчин зүйл. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн ач холбогдлыг хуульч, хуулийн фирмүүд үл тоомсорлож болохгүй. Эрэлт (эсвэл магадгүй хэрэгцээ) нь нийлүүлэлтээс илүү их байсан тул хуульчийн зөвлөгөө авахад хэцүү, маш үнэтэй болгодог байсан. Гэхдээ энэ хандлага аажмаар өөрчлөгдөж байна.

Интернет нь олон тооны үнэ төлбөргүй хууль эрх зүйн мэдээлэл, хууль эрх зүйн өөр шийдлийг олон нийтэд нээлттэй болгосон. Автоматжуулалт, хиймэл оюун ухаан улам өргөн дэлгэрч, хүчирхэг болох тусам хуулийн салбарт аажмаар нөлөөлж байна.

Технологи нь хууль эрх зүйн үйлчилгээ авах явцыг эрс сайжруулж чадна. Энэ нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч нарын хоорондох төвөгтэй үйл явцыг хөнгөвчлөх, зардлыг бууруулж, илүү нарийн холбоо тогтоох боломжийг олгодог.

➕ЭЦЭСТ НЬ:

Үйлчлүүлэгчид төлбөрөө төлөхийн тулд баримт хэвлэх, маягтыг гараар бөглөх, шуудангаар илгээхийг хүсэхгүй байна. Тэд цаасан дээр биш дижитал маягт бөглөх, төлбөрөө онлайнаар зээлийн картаар төлөхийг хүсэж байна. Харин хуульч, эрх зүйчид мэргэжлийн үйл ажиллагаандаа технологийг, зохих арга хэрэгслийг хэрэгжүүлж, нэвтрүүлбэл үйлчлүүлэгчдээ сайн үйлчилгээг үзүүлж, тэдэнд үлдэх сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадна.

Мэдээжийн хэрэг технологи бүх зүйлийн шийдэл биш бөгөөд муу хуульчдыг сайн хууль болгож чадахгүй. Гэвч гар утасны аппликейшн болон үүлэн технологи гэх мэт шинэ технологи нь хуульчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, алдааг багасгах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

#eLawyermn Танд амжилт хүсье


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn