НЭХЭМЖЛЭХТЭЙ ЦАГ БУЮУ ХУУЛЬЧДЫН ЦАГИЙН ҮНЭЛГЭЭ

НЭХЭМЖЛЭХТЭЙ ЦАГ БУЮУ ХУУЛЬЧДЫН ЦАГИЙН ҮНЭЛГЭЭ


Хуульчид хэзээнээс цагаар үйлчилгээ үзүүлж эхэлсэн болон яагаад үйлчилгээгээ цагийн үнэлгээгээр тооцдог вэ

Олон улсад хуульчид цагийн үнэлгээг ашиглан үйлчилгээ үзүүлэх нь нийтлэг байдаг. Энэ нь одоогоор хуульчдын ажлыг үнэлэх хамгийн тохиромжтой арга гэж тооцогддог бөгөөд анх АНУ-д 1960-аад оны үед хуульчид үйлчлүүлэгчдийн хавтасны доод талд хэрэгт зарцуулсан цаг хугацаа бичиж, тэмдэглэдэг болсон үеэс эхэлсэн байна. 

Тухайн үед хуульдын үйлчилгээнд тогтсон нэг үнийг ашиглаж байсан учир хуульчид үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах гэж ажилдаа олон цагийг зарцуулсан ч тэр хугацаа нь үнэлэгддэггүй байсан төдийгүй өөрөөс нь бага ажиллаж байгаа хуульчтай ижил цалин тооцох зэрэг дутагдлууд гарч байжээ. Америкийн Хуульчдын холбооноос хуульчдын ажилласан цаг маш их боловч тэдгээр ажил нь зохих ёсоор үнэлэгдэхгүй байгаа учир гүйцэтгэсэн ажлынхаа цагийн тооцоо хийх нь ажлаа зохих ёсоор үнэлэхэд тохирсон хөлсийг олоход тусална гэж үзэж 1970-аад оноос эхлэн хуульчдын хөлс цагаар үнэлэгдэх нь жишиг болон тогтжээ.

Хуульч, хуулийн фирмүүд үйлчлүүлэгчдээ тогтсон нэг үнээр үйлчилгээ үзүүлэхэд төвөгтэй байдаг. Учир нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байлаа ч тухайн тохиолдолд зарцуулах хугацаа, гүйцэтгэх үүрэг, хүч хөдөлмөр нь ялгаатай байж болох төдийгүй тооцоолоогүй бэрхшээлүүд ч үүсэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь ижил үнийн дүнтэй гэрээний маргаанд оролцоход нэг хэдэн жил сараар үргэлжилхэд нөгөө нь хугацаандаа шийдвэрлэгдэж болно.

Нөгөөтэйгүүр хуульч хүн ихээхэн ур чадвар хуримтлуулж, тодорхой шалгуурыг хангаснаар хуульч болдог бөгөөд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах гэж олон цагаар судалгаа хийх, гадуур явах, мэдээлэл цуглуулах, хүмүүстэй уулзах зэрэг хуульчаас ихээхэн зардал, хүч хөдөлмөр шаардагддаг. Мөн бусдаас илүү их шаргуу хөдөлмөрлөж, үйлчлүүлэгчийнхээ асуудлыг шийдвэрлэхэд адил үнээр муу ажилласан хуульчтай ижил хөлс авах нь шударга бус байдаг учир хуульчдын ажлыг үнэлэх хамгийн тохиромжтой арга гэж тооцогддог.

Харин үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчийн мөнгийг дэмий үрэхгүй байх нь чухал бөгөөд тэрийгээ ч гэсэн нотлох хэрэгтэй. Тиймээс өөрийн ажилласан ажил, түүнд зарцуулсан хугацааг үнэн зөв тэмдэглэх хэрэгтэй байдаг.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд туслах #eLawyermn-ийн тусламжтайгаар хийсэн ажил, ажилласан цагаа бүртгэхэд хялбар бөгөөд үр дүнтэй. Хийсэн ажлаа тухай бүрд нь бүртгэснээр тайлан, тооцоо хийхэд ч таны үнэтэй цагийг хэмнэх болно.

Танд амжилт хүсье #eLawyermn


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn