Өөрчлөлтөд бэлэн болсон шилдэг хуулийн фирмийн/нөхөрлөлийн 4 шинж чанар

Өөрчлөлтөд бэлэн болсон шилдэг хуулийн фирмийн/нөхөрлөлийн 4 шинж чанар


Өөрчлөлтөд бэлэн болсон шилдэг хуулийн фирмийн/нөхөрлөлийн 4 шинж чанар

Хуулийн салбарын өнөөгийн байдлыг задалж, хуулийн фирмүүд хэрхэн ажиллаж байгаагаар нь үнэлж болно. Технологийн хурдацтай хөгжилд өөрчлөлт хийхээр төлөвлөж буй шилдэг хуулийн фирмийн үндсэн 4 шинж чанарыг энд харуулав.

Нэг. Мэдлэгт хөтлөгдсөн

Шилдэг хуулийн фирм бол бүх өмгөөлөгчдийн нэгдсэн авьяас, ур чадвар, туршлага, түүнчлэн өмнө ажиллаж байсан ажлуудын сангаас бүрдсэн цогц мэдлэг юм. Энэ мэдлэг нь үйлчлүүлэгчид хуульчаас уулзахдаа юуг олж авахыг хүсэж буй тэр зүйл юм.

Хуулийн фирмээс өгсөн мэдлэгийн үнэ цэнэ үйлчлүүлэгчдээс өгсөн мөнгөнөөс давсан тохиолдолд хуулийн фирмийг хөлслөн авах хамгийн тохиромжтой нөхцөл болдог.

Хоёр. Үнийн бодлого

Хуулийн фирмүүд хэд хэдэн төрлийн төлбөрийн хувилбаруудыг ашиглаж байна. Хууль зүйн үйлчилгээний өртөг нь уг үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах цаг хугацааны хэмжээтэй ойролцоо байдаг.

Цаг үе нь үнэ хязгаарлах хүчин зүйл байсаар ирсэн тул цагийн үнэлгээний үнийн загвар чухал ач холбогдолтой байсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл төлбөрийн өөр өөр хувилбарууд нь үйлчлүүлэгчдэд илүү тохиромжтой бөгөөд үйлчлүүлэгчид тохирсон үнийн загвар нэвтрүүлж буй фирмүүд өсөлтөд хамгийн тохиромжтой байр суурь эзэлдэг болохыг хэдийн харуулжээ.

Гурав. Ашиг, орлого

Хуулийн фирмийн амжилтыг үнэлэхэд олж буй ашиг нь гол хүчин зүйлийн нэг болов уу. Орлогыг нэмэгдүүлэх нь аливаа бизнесийн нэгэн адил хуулийн фирмийн өсөлтийг хангах хамгийн чухал алхмуудын нэг юм.

Гэвч сүүлийн жилүүдэд хууль зүйн үйлчилгээний эрэлт өсөх хандлага ихэнхдээ зогсонги байдалд байсан тул орлогын өсөлтийг төвөгтэй болгож байна. Хууль зүйн шинэлэг, технологид суурилсан үйлчилгээ үзүүлэгч компаниуд улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Хуульчдын эрэлт саарах тусам ашгаа нэмэгдүүлэх тал дээр илүү төвлөрөх шаардлагатай болно.

Дөрөв. Технологийг ашиглах

Өнөө үед ихэнх хууль эрх зүйн фирмүүд өөрсдийн үйл явцад (ж.нь имэйл, хэрэг хөтлөх, бүртгэлийн програм хангамж, цахим төлбөр тооцоо гэх мэт) зарим технологийг оруулсан байдаг, гэхдээ хуулийн фирмүүдэд технологийг нэвтрүүлэх ажил нь нялх хэвээр байна.

Өнөөгийн хуулийн фирмүүд үйл ажиллагааг хялбаршуулах, хэт ачааллыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор технологийг улам ихээр нэвтрүүлж буй хуулийн фирмүүд хуулийн салбарт технологийг хөгжүүлэх замаар өөрчлөлтийг жолоодох болно.

Танд амжилт хүсье #eLawyermn

#eLawyermn: Энэхүү мэдээллийг #lexicata сайт дээрх нийтлэлээс санаа авч бэлтгэв.

Эх сурвалж: https://lexicata.com/blog/4-key-differences-between-todays-law-firms-and-law-firms-in-the-future/


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn