ХИЙСЭН АЖИЛ, ТҮҮНД ЗАРЦУУЛСАН ЦАГАА ҮР ДҮНТЭЙ БҮРТГЭХ ЗӨВЛӨМЖ

ХИЙСЭН АЖИЛ, ТҮҮНД ЗАРЦУУЛСАН ЦАГАА ҮР ДҮНТЭЙ БҮРТГЭХ ЗӨВЛӨМЖ


ХИЙСЭН АЖИЛ, ТҮҮНД ЗАРЦУУЛСАН ЦАГАА ⏳ ҮР ДҮНТЭЙ БҮРТГЭХ📝

🔹#eLawyermn-ийг ашиглан хийсэн ажил болон ажилласан цагаа бүртгэх нь зөвхөн цагийн үнэлгээнд суурилсан ажилд л тохиромжтой гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хийж гүйцэтгэсэн ажил болон түүнд зарцуулсан хугацааг бодитой хөтөлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, дүгнэх, нэгтгэх болон бизнес төлөвлөлт хийх, хуулийн фирм үйл ажиллагаандаа ажлын соёлыг бий болгох зэрэг өргөн хүрээнд ашиглах боломжтой.

🌐https://elawyer.mn/-нд хийсэн ажил, ажилласан цагаа үр дүнтэй бүртгэх

1️⃣Ажлаа хийж эхлэхдээ цагаа гүйлгэх, эсвэл гүйцэтгэсний дараа шууд тэмдэглэж хэвших нь хамгийн сайн арга юм.
#eLawyermn нь интернет ашиглах боломжтой бүхий л төхөөрөмжөөс хандан гүйцэтгэж буй болон гүйцэтгэсэн ажлаа тэр дор нь бүртгэх боломжтой. Бодит үйл явдлаас хойш хэдэн өдөр (эсвэл долоо хоног эсвэл сараар)-ийн дараа нөхөж бичих гэж оролдох нь хэцүү бөгөөд сэргээн санаж, и-мэйл, компьютер-ээ ухах, тэмдэглэлээ шалгах гээд илүү төвөгтэй болгодог учир хамгийн үр дүнтэй, сайн арга бол гүйцэтгэсэн ажлаа тэр дор нь бүртгэх.

2️⃣Хийсэн ажлын тайлбараа товч, тодорхой бичих хэрэгтэй. Таны хийсэн ажлын тодорхойлолт нь тухайн даалгаврын шинж чанар, ач холбогдлыг хэмжих хангалттай мэдээлэл агуулсан байх нь чухал юм.

Ажлын тайлбарыг бичихэд тодорхой ба товч тайлбар хийхэд хоорондын зөв тэнцвэрийг тогтоох нь төвөгтэй байж болох юм. Дутуу тайлбар ажлын тодорхойлолт нь хэтэрхий урт эсвэл богино байж болохгүй бөгөөд зарим үг хэллэг нь хоёрдмол утгыг нэмэгдүүлж, ойлголтыг багасгадаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, "хурлын өмнөх бэлтгэл", "бичиг баримтыг хянах" гэх мэт үг хэллэгүүд нь яаг ямар ажлыг яаж хийсэн тухай түүхийг тодорхой өгүүлж чадахгүй.
"Баримт бичгийг хянах" -ын оронд яаг ямар баримт бичгийг хянасан болох гэдгийг бичих нь илүү сайн тайлбар юм.

3️⃣Хийсэн ажлуудын цагийг нэгтгэх хэрэггүй! Энэ нь үр ашиггүй байдлыг нуух стратеги гэж ойлгогддог. Жишээлбэл: "Нэхэмжлэх, хүсэлтийн төсөл; Прокурортой хийсэн уулзалт; хэргийн материалтай танилцсан; үйлчлүүлэгчид хууль зүйн зөвлөгөө өгсөн, утсаар ярьсан, нийт 7.3 цаг” гэх мэт.
Харин гүйцэтгэсэн ажил бүрийг түүнд зарцуулсан хугацааг тусад нь, нарийвчлан бүртгэх нь үр дүнтэй бөгөөд цэгцтэй болгодог.

4️⃣Та цагийн үнэлгээгээр үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд таны үйлчлүүлэгч таны ажлын тэмдэглэл, нэхэмжлэхийг хараад яг ямар ажилд, хэдий хэр хугацаа зарцуулсан гэдгийг ойлгох нь чухал. Ихэнх тохиолдолд таны ажлын бүртгэлийг таны үйлчлүүлэгч, удирдах албан тушаалтан эсвэл нягтлан зэрэг хэд хэдэн хүмүүс хянадаг учир ажлаа бүртгэж, тэмдэглэхдээ товчлол болон гадаад үг ашиглахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Мэргэжлийн нэр томьёог ашиглахдаа үйлчлүүлэгч чинь мөн үзэх боломжтой гэдгийг санаарай.

🌐#eLawyermn Танд амжилт хүсье

 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn