"ОРЧИН ҮЕИЙН ХУУЛЬЧ" эзэмшсэн байвал зохих 5️⃣ур чадвар

"ОРЧИН ҮЕИЙН ХУУЛЬЧ" эзэмшсэн байвал зохих 5️⃣ур чадвар


1️⃣Мэргэжлийн болон хувийн тасралтгүй боловсрол

Сайн хуульч болох, карьераа ахиулахын тулд интерпренер шиг бодох хэрэгтэй. Үүнд санхүү, тайлан тооцоо, маркетинг, менежмент зэрэг салбаруудын анхан шатны мэдлэг орно. Эдгээр мэдлэгүүдийг хуулиар сурахад заадаггүй. Хэрэв та амжилттай карьераа төлөвлөсөн, эсвэл төлөвлөж байгаа хуульч бол дээрх мэдлэгийг тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй.

Тухайн чиглэлийн сургалт, курс, номоор дамжуулан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаар илүү ихийг олж мэдэх боломжтой ч интернет энэ бүгдийг илүү хялбар болгоход тусална. Мөн #eLawyermn-ээр дамжуулан мэргэжлийн үйл ажиллагаагаа удирдах, зохион байгуулах, мэдээ, мэдээлэл хэсгээс санхүү, тайлан тооцоо, маркетинг, менежментийн талаарх анхан шатны мэдлэгүүдийг хуримтлуулах боломжтой.

2️⃣Сошиал платформуудыг идэвхтэй ашиглах

Фэйсбүүк, Твиттер, Линкэдин дэх профайл нь хувь хүний тухай маш их зүйлийг хэлж чадна. Эдгээр платформууд таны бусадтай харилцах харилцааны чадварыг харуулж чадна. Та мэргэжлийн зохиолч биш байж болох ч #LinkedIn эсвэл #Twitter, #facebook үр дүнтэй ашиглах өөрийгөө эерэгээр харуулах сайхан боломж юм. Та шинэ ажилд орох эсвэл тушаал дэвшихийг хүсч байгаа бол нийгмийн мэдээллийн хэрэгсэл таны карьерыг дээшлүүлэхэд тусална.

3️⃣Илтгэл тавих чадвар

Олон нийтийн өмнө үг хэлэх чадвар нь тухайн мэргэжлээс үл хамааран хүн бүрийн хувьд чухал ач холбогдолтой юм. Хуульчид өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхийн тулд харизматикаас илүү логик, тэвчээртэй байх хэрэгтэй. Хуульчдын хэлсэн үг шүүх хуралдаанаар л хязгаарлагддаг байсан. Орчин үеийн хуульчийн хувьд энэ байдал өөрчлөгдсөн. Өнөө үед хуульчид үйлчилгээгээ автоматжуулах боломж байгаа боловч амжилтын нэг хэсэг нь илтгэлийн ур чадвараас хамаарна.

Шүүх хуралд оролцохоос гадна нь ажил мэргэжилтэй холбоотой бага хурал, дээд хэмжээний уулзалт, бусад арга хэмжээнд олон нийтийн өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй. Энэ бол өөрийгөө харуулах, мөн өсөж дэвших, бусадтай харилцаа холбоо тогтоох сайн арга юм. Та өөрийн анкет дээрээ хийсэн, оролцсон үйл явдлын тухай мэдээллийг оруулах боломжтой. Харин энэ ур чадварыг эзэмших ч гол нууц бол ДАДЛАГА юм.

4️⃣Дизайн сэтгэлгээ, түүнийг хэрэгжүүлэх чадвар

Дизайн сэтгэлгээ нь үйлчилгээтэй холбоотой харилцааны чанарыг дээшлүүлэхэд чиглэгддэг. Энэ нь нарийн төвөгтэй түүхийг илүү бодитой болгож, ойлгоход хялбар болгодог. Энэ аргыг компаниуд борлуулалт болон тэдний хэрэглэгчидтэй харилцах харилцааг сайжруулах зорилгоор өргөн ашигладаг.

Дизайн сэтгэлгээний ачаар хуульчийн мэргэжил нь инноваци хийж, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадна. #DesignThinking нь хууль эрх зүйн салбарын шинэ санаа, бүтээлч байдал, өөрчлөлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэгч хүчин зүйл юм.

Дизайн сэтгэлгээ гэдэг нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсэхийг ойлгох, тодорхойлох, сурталчлах, прототип хийх, турших гэх мэт үе шатуудыг багтаасан үр дүнтэй арга юм. Энэхүү аргачлал нь үйлчлүүлэгчдийнхээ эхэн үед тэдний хэрэгцээг ойлгох, үйл явцын явцад анхаарч үзэхэд чиглэгддэг.

Хуулийн салбарт дизайн сэтгэлгээг ашигласан нэг жишээ бол DWF Ventures (@dwflaw) хуулийн фирм бөгөөд тус фирм дизайн сэтгэлгээг ашиглан хуульчдыг баримт бичгийн автоматжуулалтын програм хангамжид хамруулж, гэрээний менежментийг жиших арга замыг харуулсан салбарын стандартыг бий болгосон. Дизайн сэтгэлгээний хандлага нь технологи, үйлчилгээг хүмүүстэй холбодог. Технологи нь хууль эрх зүйн салбарыг өөрчилж байгааг харгалзан үзэхэд хүн төвтэй, дизайн сэтгэлгээний хэрэгцээ нэмэгдэх бөгөөд орчин үеийн хуульчид энэ хандлагыг эзэмшсэн байх хэрэгтэй.

Дизайн сэтгэлгээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл: http://www.legaltechdesign.com/

5️⃣🔹Хуульчдад зориулсан кодчилол

Хуульчийн хувьд код бичих чадвар тийм ч чухал биш боловч илүү үр ашигтай ажиллахад технологийн бүтээгдэхүүнийг ажилдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг мэдэх нь чухал юм. Хакатон, хурал, бусад техниктэй холбоотой арга хэмжээ, сургалт нь техник, технологийн талаар илүү сайн ойлгоход тусална.

Технологи бидний ажлын явцыг оновчтой бөгөөд хялбар, үр дүнтэй болгоход чиглэсэн шийдлийг гаргаж чаддаг. Үйлчлүүлэгчдээ илүү сайн хүрч үйлчлэхэд туслах зорилгоор чатботыг нэвтрүүлж болох юм. Жишээлбэл, Form.one платформ нь өөр өөр хэрэгцээнд зориулж chatbots үүсгэх боломжтой. Хуульч зөвхөн chatbot дээр ямар асуултад хариулах ёстойг олж мэдэх хэрэгтэй. Бусад асуудлыг платформоор шийднэ. Мөн medium.com платформоос технологийн талаарх зарим ойлголтуудыг салбарын мэргэжилтнүүдийн бичвэрээс авч болох юм.

Дүгнэлт

Тэгэхээр орчин үеийн хуульч ямар харагддаг вэ? “шинэ зүйлийг сурч, олон улсын арга хэмжээнд оролцож, танилцуулж, технологийн үндсийг мэддэг, хувийн брэндийг ойлгодог нэгэн” байх хэрэгтэй. Мөн зарим нэг спортоор хичээллэдэг байх нь таныг тэмцэх сэтгэхүйтэй хүн гэдгээ харуулж байгаа хэрэг бөгөөд таны бизнесийн хандлагад бас тусгагдсан болно. Та магадгүй чадварлаг, манлайлагч хүн байж болох ч бусад хүн үүнийг чинь мэдэхгүй бол амжилт гаргахад хэцүү. Таны амжилт таны бий болгосон брендээс л хамаарна.

#eLawyermn Танд амжилт хүсье

 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn