"ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙРНЫ СОЁЛ"-ыг бий болгох 3️⃣ алхам

"ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙРНЫ СОЁЛ"-ыг бий болгох 3️⃣ алхам


Ажлын байранд “стрессгүй, эрүүл ажлын байр”-ыг дэмжих нь хуулийн фирмийн “соёл”-ын асуудал юм. Үүнийг бий болгоход ажиллаж байгаа хүмүүст ажил, амьдралын сайн тэнцвэрт байдалд байлгахаас эхэлдэг. Тиймээс хэрхэн үүнийг бий болгох вэ?

▪️Алхам1️⃣. Өөрчлөлт хийх манлайллыг бий болгох
Биеийн болоод сэтгэцийн хувьд эрүүл, стрессгүй ажлын байр бий болгох нь ихэнх хүмүүсийн асуудал тул хамт олон үүнийг хийхдээ таатай байх болно. Тиймээс хэн нэгэн нь анхдагч байх ёстой.
Ажлын байран дахь соёлын өөрчлөлт нь цаг хугацаа шаарддаг бөгөөд өөрчлөлт гарах шаардлагатай юм. Байгууллагын эрүүл соёлыг бий болгоход төвөгтэй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ энэ өөрчлөлт хэрэгтэй бөгөөд өөрчлөлтийг бий болгоход хэн нэгэн нь санаачилж бусад нь дэмжиж, хамтдаа хийх нь хамгийн сайн арга.
▪️Алхам2️⃣. Ажлын байран дахь харилцаа холбоог сайжруулах
Хоёрдахь алхам бол ажлын байран дээрх харилцаа холбоог сайжруулж, хамт ажиллагсдаа дэмжихийг уриалах явдал юм. Ялангуяа хэн нэг нь хэт их зүйл авч, үүнээс болж зовж шаналж байгааг анзаарсан бол туслах хэрэгтэй.
Бид өдөр бүр найман цаг хамт байдаг хамтрагчдаа анзаарч, тэдний зан авирыг сурч мэдэх, цаг зав гарвал нэгэндээ туслах хэрэгтэй. Хүмүүс хэвийн байдлаасаа өөрөөр ажиллаж байгаа бол бид хөндлөнгөөс оролцож, тусалж болно. Энэ бол хэн нэгнийгээ стресст орохоос сэргийлж чадах, мөн ажлын явц, бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэх шалгарсан арга юм.
▪️Алхам3️⃣. Технологийн дүрэм/журам
Стрессгүй, эрүүл ажлын байр бий болгох нэг алхам бол технологи, хүртээмжийн эргэн тойрон дахь хатуу хил хязгаарыг тогтоох явдал юм.
Жишээ нь, ажлын цаг дууссан бол и-мейлд хариу өгөхгүй, ажлын өдрөөс гадуур хүмүүст мессеж илгээхгүй, амралтаараа аялалд явж байхад үйлчлүүлэгчтэй дуудлага хийхгүй байх. Их ажлын дундуур амрах цагийг бий болгох, Ажлын дундуур амрах, чөлөөт цагийг бий болгох буюу ажлын цагаар тогтмол дагаж мөрдөх журамтай байх ёстой.

🔹Алхам алхмаар хий
Бие мах бодийн өвчнийг эмчлэхтэй адил стресс, бухимдлыг эмчлэхэд тодорхой хугацаа шаардагдана. Гэхдээ тэр болтол та эрүүл ажлын байрны соёлыг нэг алхмаар сурталчилж эхлэх хэрэгтэй ☺️

Танд амжилт хүсье✌️ 


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn