Зөвлөмж №1.2. Хуулийн фирмийн имэйл

Зөвлөмж №1.2. Хуулийн фирмийн имэйл

Зөвлөмж №1.2: Хуулийн фирмийн имэйл 
Имэйл хаягтай болох алхмууд
1 Домэйн хаягтай болох
Та хамгийн эхлээд өөрийн фирмийн нэрээр домэйн хаяг нээх хэрэгтэй. Жишээ нь дараах вэбсайтуудаас домэйн нэрээ худалдаж авах боломжтой. Үүнд:
• www.datacom.mn вэбсайтын .mn домэйн хаяг 1 жилийн 88,000₮. 
• www.namecheap.com вэбсайтаас .com 1 жилийн $12.98-с эхэлнэ. 

2 Бизнес имэйл үйлчилгээ үзүүлэгч хост авах
Та домэйн нэртэй болсон бол дараа нь танд имэйл хост үйлчилгээ хэрэгтэй. Бизнес имэйл үйлчилгээ үзүүлэгч хостуудын жишээ нь: 
• www.datacom.mn вэбсайтын бизнес имэйл үйлчилгээ нь 1 жилийн 29,040₮-с эхэлнэ. 
• Microsoft Office 365: https://products.office.com/en-US/?ms.url=office365com-Microsoft Office программууд болон бусад үйлчилгээнүүдийн хамт 1 сарын $12.50-с эхэлнэ. 
• G Suite (Google): https://gsuite.google.com/pricing.html 30GB cloud storage-н хамт 1 сарын $5-с. 

3 Худалдан авсан домэйн болон имэйл хостоо хооронд нь холбох 

Анхаарах зүйлс
1 Өөрийн фирмийн домэйн нэртэй имэйл хаягтай байх 
Харилцагчдаа зөв анхны сэтгэгдэл төрүүлэхийн тулд та өөрийн фирмийн нэрээр домэйн хаягтай байх шаардлагатай. Жишээ нь: @firmiinner.mn. Gmail, Yahoo mail зэрэг үнэгүй имэйл ашиглах нь мэргэжлийн бус сэтгэгдэл төрүүлэхээс гадна нууцлал, байгууллагын брэнд зэрэг тал дээр дутагдалтай байдаг. 

2 Хэрэглэгчийн нэрээ зөв сонгох 
Домэйн нэрээс гадна өөр нэг анхаарах зүйл бол хэрэглэгчийн нэр. Хэрэглэгчийн нэрээ өөрийн бүтэн нэр эсвэл овог, нэрээр нээх нь тохиромжтой. Харин товч нэр, тоо оруулах нь зохимжгүй. Жишээ нь baagii197@firmiinner.mn гэсэн имэйл хаяг мэргэжлийн бус сэтгэгдэл төрүүлэх болно. 

3 Тусгайлсан имэйл хаягууд ашиглах 
Вэбсайтын холбоо барих хэсэг, фирмийн танилцуулга зэрэгт байршуулах Info эсвэл contact эхлэл бүхий имэйл хаяг ашиглах нь илүү мэргэжлийн харагддаг. Жишээ нь: info@firmiinner.mn; contact@firmiinner.mn. 
Мэргэжлийн имэйл хаягийн 4 жишээ:
• Өөрийн нэрээр – batbold@firmiinner.mn 
• Өөрийн нэр болон овог эхний үсгээр – batbold.b@firmiinner.mn 
• Өөрийн нэр болон овгоор – batbold_bilguun@firmiinner.mn

https://www.facebook.com/www.elawyer.mn/photos/a.510155996170192/514295935756198/?type=3&theater 

Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn