ХАРИЛЦАГЧИДДАА ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?🎁

ХАРИЛЦАГЧИДДАА ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?🎁


Он солигдох мөч хаяанд ирж, баярын уур амьсгал аль хэдийнээ ороод эхэлсэн. Аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан үнэ цэнтэй харилцагч, бизнесийн түншүүддээ зориулж бэлэг, ил захидал, мэндчилгээ илгээх нь зөвхөн харилцаа холбоог бэхжүүлэх төдийгүй ухаалаг маркетингийн арга юм.

Харин хэцүү хэсэг нь, Юу өгөх вэ? Үйлчлүүлэгч бүрт нэг ижил стандартын жимсний сагс, лонх дарс өгөхийн оронд хүлээн авагч бүрийн талаар болон тэдэнд юу таалагдаж болох талаар бодоод цаг хугацаа зарцуулж, тэдэнд зориулсан бэлэг өгөх хэрэгтэй. Энэ нь заавал үнэтэй, захиалгат байх албагүй, гэхдээ энэ нь хувийн шинж чанартай бөгөөд хүлээн авагчийн дуртай зүйлд анхаарлаа хандуулсан болохыг илтгэх ёстой.

▪️Харилцагчдын онцлогт тохируулан бэлэг өгөх хэдэн санааг түүвэрлэв, мөн тухайн төрлийн бэлгийг худалдаалдаг зарим нэг дотоодын үйлдвэрлэгчдийг санал болгож байна:
▪️Технологийн сонирхолтой бол: түүний хэргэлдэг төхөөрөмжүүдэд тохирсон хэрэгсэл. Жиш: арьсан гадаргуутай цэнэглэгч, power bank, утасгүй болон утастай чихэвч, компьютерийн keyboard, mouse, гэх мэт.
▪️Спорт, дасгал хөдөлгөөнд сонирхолтой нэгэнд: Gym, yoga, спорт төвүүдээр үйлчлүүлэх эрх, уураг гэх мэт бэлэглэх нь сайхан сонголт болно.
▪️Хэрэв таны үйлчлүүлэгч зугаацах дуртай бол: гоёмсог /арьсан эсвэл модон зэрэг/ аяганы суурь, сонирхолтой савалгаатай дарс, виски мэдээж сайн сонголт байх болно.
▪️Байгаль орчинд ээлтэй нэгэнд: дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн. Дэлгүүр хэсэхэд ашиглах боломжтой тор, цүнх, дулаанаа хадгалдаг аяга гэх мэт.
Аялах дуртай нэгэнд аяллын хэрэгсэл, цайнд дуртай нэгэнд цай болон дагалдах хэрэгсэл, гадаад харилцагч нарт үндэснийхээ тоглоом наадгай бэлэглэх гэх мэт.

Зөвхөн тухайн харилцагчдаа зориулагдсан, тэдний онцлогт тохирсон бэлэг бэлэглэх нь харилцагчидаа сайхан сэтгэгдэл төрүүлэх төдийгүй, тэдэнтэй харилцах харилцааг тань зузаатгахад туслах болно.

Танд амжилт хүсье


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn