ЗАЛУУ ХУУЛЬЧ, ЭРХ ЗҮЙЧДИЙН ГАРГАДАГ НИЙТЛЭГ 10 АЛДАА

ЗАЛУУ ХУУЛЬЧ, ЭРХ ЗҮЙЧДИЙН ГАРГАДАГ НИЙТЛЭГ 10 АЛДАА


Залуу хуульч, эрх зүйчдийн хувьд ажил мэргэжилдээ алдаа гаргана гэдэг нь ажлын нэг хэсэг гэж ойлгож болно. Энэ удаагийн нийтлэлээр шинэхэн хуульч, эрх зүйчид гаргадаг 10 нийтлэг алдаа болон үүнтэй холбоотой зарим зөвөлгөөг оруулж байна.

Алдаа 1. Өөрийгөө харуулах гэж хэт их хичээх

Шинээр ажилд орсон залуучууд өөрсдийгөө харуулах гэж хэтэрхий их хичээдэг. Энэ нь мэдээж тийм муу зүйл биш ч гэсэн, даруу бөгөөд шаргуу хөдөлмөрлөх нь илүү дээр болохыг туршлагатай хуульчид зөвлөж байна.

Залуу хуульч, эрх зүйчдийн хувьд мэргэжлээрээ ажиллахад мэдэхгүй зүйл олон бий гэдэг нь ойлгомжтой. Өөрийнхөө мэдэхгүй зүйлийг хүлээн зөвшөөрөхөд буруу зүйл байхгүй. Гагцхүү ажилдаа чин сэтгэлтэй байснаар та өөрийгөө хангалттай харуулна.

Алдаа 2. Тусламж авахаас ичих

Ихэнх залуу хуульч, эрх зүйчдийн хувьд эхний жилдээ тийм ч найдвартай биш байдаг. Олон хүний хувьд энэ нь тэдний анхны “жинхэнэ” ажил нь байдаг бөгөөд хязгаарын талаар мэдэх нь чухал юм.

Зоригтой ба мунхаг байдлын хооронд нимгэн шугам байдаг учир залуучууд энэ шугамыг давж гарах нь элбэг. Тиймээс хэрэгтэй үед өөрийн бардам зан, эгогоо дарж чаддаг байх нь чухал.

Алдаа 3. Худал хэлэх

Хуулийн салбарыг сонгосон хүмүүс бусдыг хуурах боломж үргэлж байдаг гэдгийг сайн мэддэг байх. Гэвч үнэнч зан бол бусадтай хуваалцаж буй бэлэг. Мөн энэ нь хүч чадлын болон агуу эгэл жирийн байдлын эхлэл юм. Үр дагавар нь юу ч болох байлаа гэсэн зөвхөн үнэнийг л хэлэхийг оролдох нь биднээс тун бага зүйлийг шаарддаг. Худал сөхөгдөн илрэхэд учрах хохирол нь хэзээ ч засаж залруулшгүй байх нь олон. Тиймээс жижиг ч болов өөртөө болон бусдад бүү худал хэл. Тэр боломжийг ч бүү олго.

Алдаа 4. Буруутанг хайх

Хуульч мэргэжил маш өндөр хариуцлагатай мэргэжил. Залуу хуульч, эрх зүйчид үүнийг мэдэж  болох ч ихэнх нь ойлгож амжаагүй байдаг болов уу. Мэдээж заримдаа та алдаа гарсныхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй үе байдаг. Магадгүй буруутан нь хамт байсан бол буруугаа хүлээх ёстой. Алдаа нь хэний ч буруу биш бол та буруутгах хэн нэгнийг олохоос зайлсхийх хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлд буруутныг/алдаа хийсэн нэгнийг нотлоход цагаа үрэх хэрэггүй. Ажилдаа хариуцлагатай байх нь чухал.

Алдаа 5. Харилцаа холбоог орхигдуулах

Залуусын нэг алдаа бол бусадтай харилцаа холбоо тогтоож чадаагүй явдал. Энгийн баримт бол нарийн бичгийн дарга, туслах, номын санч, бичиг хэргийн ажилтан, шуудан зөөгч, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд нь таны карьерын цаашдын чиглэлийг тодорхойлоход асар их нөлөөтэй байдаг. Эдгээр хүмүүстэй найз нөхөд болоорой, тэд таны өдөр тутмын харилцах хүмүүс бөгөөд таны алдааг харж, хэрэгтэй үед тань туслах болно.

Нөгөө талаар, хэрэв та бусдад хүндэтгэл үзүүлэхгүй бол тэд таны ажилд саад болж ч болно. Таны хүсэлтийг ёроолд автоматаар шилжүүлэхээс гадна магадгүй алдагдах, орхигдуулах эсвэл мартаж болно.

Алдаа 6. Хувиараа дагадаггүй

Эрт тарсан өдрөө ингэж бодож болох юм: (а) ажлын дараа найзуудтайгаа хэдэн шар айраг уух уу ?; (б) Хугацаа нь тулаагүй ч хийх хэрэгтэй ажлаа эхлүүлэхүү? Үргэлж ажилдаа цагаа зориулах нь тийм ч сайн биш, нөгөөтээгүүр хугацаа нь тулаагүй ажлыг хойшлуулах нь чамайг хойш татах болно.

Зөв хариултыг олоход төлөвлөгч хэрэгтэй. Төлөвлөгч нь зөвхөн эцсийн хугацаа, уулзалт, товлосон цаг хурлын товыг сануулахад туслах төдийгүй аливаа зүйлийг орхигдуулахаас сэргийлж зорилго, хийхийг хүссэн зүйлийг чинь сануулж байх болно. Зөв төлөвлөгч нь хуульч бүрийн зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм.

Алдаа 7. Нууц задруулах

Хуульчид үргэлж л хов живэн дунд ажиллаж байдаг. Найз нөхөд, гэр бүлийнхэн, бүр ажлын хамтрагч тань хүртэл таны ажлын талаар сонсохыг хүсэх бөгөөд зарим хүмүүст бусдын нууцыг мэдэх нь амттай санагддаг /яагаад гэдгийг нь мэдэхгүй юм/ эсвэл өөр зорилготой. Харин тэдэнд мэргэжлийн онцлог, ёс зүйн дүрмүүд нь нууц мэдээллийг задруулахыг зөвшөөрдөггүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Санаатай илчлэхгүй нь гэдгийг та сайн ухамсарласан байж болох ч санамсаргүй илчлэхээс болгоомжлох хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, дээрх зөвлөгөө нь зөвхөн харилцан яриагаар хязгаарлагдахгүй. Мөн гар утас, имэйл, мессеж бичих эсвэл бусад харилцааны хэлбэрт хандахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.

Алдаа 8. Тодорхойгүй байх

Тодорхойгүй ажиллах олон арга байдаг. Жишээ нь туслахдаа, эсвэл таны ажлыг хүлээн авч буй хүнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүйгээр амралтаараа явах; хэн нэгэнд хаана байгаагаа мэдэгдэхгүйгээр ажлаасаа эрт гарах; ажил дээрээ утастахгүйгээр оройтож ирэх; гадуур явж байхдаа дуудлагад хариу өгөхгүй байх эсвэл унтраах зэрэг.

Залуу хуульч, эрх зүйчид “тодорхойгүй байх” аргыг ашиглах өөр нэг хэлбэр бий: замбараагүй ширээ.

Хэрэгтэй үед, хэрэгтэй файл асуух, хүлээлгэж өгөхөд өрөвдөлтэй харагддаг зүйл бол оффисынхоо эргэн тойронд түүнийг хайж байгаа хүн юм. Илүү муу зүйл бол хуульчид, эрх зүйчид оффисоос гадуур ажиллах үе их байдаг бөгөөд энэ үед бусад хүмүүс таны замбараагүй ширээ, эмх цэгцгүй файлууд дундаас хайхаас өөр аргагүй болдог. Тиймээс, ажлын эхний өдрөөсөө эхлэн зохих ёсоор нь, зохион байгуулалттай ажиллах нь нэн тэргүүнд байх ёстой.

Алдааны дугаар 9: Ажил болон хувийн амьдарлаа хутгах

Ажилдаа таатай байх нь чухал боловч ажил, хувийн амьдралаа холих нь ноцтой алдаа юм.

Оффисын романуудын /богино харилцаа/ талаар бараг ярих шаардлагагүй. Аль болох хол байх хэрэгтэй. Ажлын болон хувийн амьдралаа тусад нь байлгах нь бусад талаар ч бас чухал юм. Ширээн дээр байгаа эхнэр/нөхрийнхөө (эсвэл бусад чухал) жижиг зурагтай байх нь сайн зүйл боловч ширээгээ гэр бүлийн зургийн цомог болгон хувиргах нь тийм ч сайн зүйл биш. Үүний нэгэн адил, нэг эсвэл хоёр хувийн зүйлээ ширээ эсвэл шүүгээн дээр байрлуулах нь дулаан орчныг бүрдүүлэх боловч өрөөгөө дуртай спортын багуудын баннераар дүүргэх хэрэггүй. Энэ нь бусдад буруу мессеж илгээх болно.

Өөрийн өрөөгөө эсвэл ширээгээ хувийн болгохын өмнө туршлагатай хуульчдыг анзаарах хэрэгтэй, мөн шинээр орсон бол оффисын уур амьсгалыг тандаад үзэхэд гэмгүй.

Алдаа 10: Өөрийгөө л зөвхөн алдаа гаргадаг гэж бодох

Эхний жилдээ ажиллахад бусад олон алдаанууд байдаг. Ажилдаа хоцрох, ажлаа хийж чадахгүй байх, хамтрагчтайгаа маргаантай байх, өглөө ажлаа эхлэхдээ согтуу байх, баярын үдэшлэг дээр бүтэлгүйтэх гэх мэт. Гэхдээ залуусын хамгийн том алдаа нь зөвхөн би л ганцаараа алдаж байна гэж шантрах гэж бодож байна.

Чадварлаг, туршлагатай хуульчид алдаа гаргадаг, олон жил ажилласан өмгөөлөгч, прокурор алдаа гаргадаг, тэр байтугай шүүгчид ч алдаа гаргадаг. Тиймээс алдаа гаргавал сэтгэлээр унах хэрэггүй. Хаана ч сурч чадахгүй зүйлийг хийсэн алдаа чинь л зааж өгөх болно.

Үүний оронд дараах 4 дүрмийг мөрдөөд үзээрэй. 1) алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх; 2) үүнийг аль болох хурдан засах; 3) яагаад ийм зүйл болсныг олж мэдээд, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх; мөн 4) өөрийгөө уучлаарай (маргааш шинэ өдөр эхлэх болно)

Алдаа бүхэн туршлага болж үлдэх учир зогсолтгүй урагшлах хэрэгтэй.

Танд амжилт хүсье #eLawyermn

 

 Law at Nova Southeastern University Профессор Robert M. Jarvis нийтлэлээс зарим санааг авч ашигласан болно.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn