2020 ОНЫГ ЭХЛҮҮЛЭХ 8 АРГА

2020 ОНЫГ ЭХЛҮҮЛЭХ 8 АРГА


2019 он дуусаж, шинэ он эхлээд хэдийнээ хоёр долоо хоног өнгөрсөн байна. 2020 он таны амжилттай, сайхан жил байх эсэх нь зөвхөн танаас хамаарна. Тэгэхээр хэрхэн эхлүүлэх вэ? Шинэ оныг эрч хүчтэй эхлүүлж буй хуульч/эрх зүйч нартаа зориулж шинэ оныг эхлүүлэх 8 аргыг оруулж байна.

#01 Зорилгоо эргэн харах

Хуулийн салбар бол өрсөлдөөн ихтэй салбар, тиймээс та зорилгодоо өөрийгөө гүн гүнзгий зориулж, өөрийгөө жолоодох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Өдөр тутмын үйл ажиллагаа тань зорилгодоо нийцэж байгаа эсэхийг шалгаж, өөрийн богино болон урт хугацааны зорилтуудыг шат дараалалтай гүйцэтгээрэй.

#02. Өөртөө цаг гаргах

Таны хийх ёстой ажлын жагсаалт ихээр нэмэгдэж, та урам зоригтой болж, өдөр бүр зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж байж болох юм. Гэхдээ шаргуу биш, ухаалаг ажиллах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхэд зориулж бага зэрэг цаг гаргахаар төлөвлө.

#03. Шинэ зүйл сурах

Хуулийн салбарт ажиллахад тухайн хуульчаас маш өргөн хэмжээний мэдлэгийн цогцыг шаарддаг. Тиймээс тодорхой чиглэлээр мэргэшихэд, ажиллахад мэдлэг дутагдаж болно. Уламжлал болсон нэг хэвийн арга барилаас татгалзаж, үйл ажиллагааны шинэ, шинэлэг аргыг хэрэгжүүлээрэй. Мэдээллийн технологийн салбар, маркетинг, санхүү, олон нийттэй харилцах, шинэ хэл сурах гэх мэт шинэ ур чадварыг өөртөө бий болгосноор илүү чадварлаг, бүтээмжтэй хуульч/эрх зүйч болоход тусална. Энэ жил айдсаа ялан дийлж, шинэ мэдлэг, чадвар олж, ур чадвараа нэмэгдүүлэх жил болго.  

 #04. Технологийн ухаалаг хэрэглээг бий болгох

Технологийн ухаалаг хэрэглээг бий болгох нь том давуу талыг бий болгодог. Бүтээмж нэмэгдүүлэх, мэдээлэл хуваалцах боломжийг нэмэгдүүлэх, хамтран ажиллахад туслах онлайн хэрэгслүүд олон бий. Тэдгээрийг ухаалгаар ашиглаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй.

#05. Мэдээлэлд ойрхон байх

Хамгийн сүүлийн үеийн мэдээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дан ганц салбарын мэдээлэл хангалттай биш. Цаг үеийн холбогдолтой мэдээллээс боломжит үйлчлүүлэгчдийн чиг хандлагын талаарх мэдээллийг олж авах бөгөөд ингэснээр илүү мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжтой болно. Сануулахад, бид одоо жижиг хавтгай, нягт холбогдсон дэлхийд амьдарч байна. Энэ нь өөрчлөлт, шинэчлэлт, хуулийн технологи Монголд ч гэсэн нөлөөлж буйг мартаж болохгүй.

#06. Календариа шинэчлэх

Хуулийн салбарт болсон, болж байгаа үйл явдлыг судалж боломжит үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоогоорой. Мөн урам зориг авах, суралцах туршлагатай нэгэнтэй уулзах хувиарыг хадгал/эсвэл бий болго. Юу ч хийхгүйгээр хөгжихгүй тул шинэ харилцаа холбоо тогтоох, бусдаас суралцах зэрэгт цаг гаргах хэрэгтэй гэдгийг анхаараарай.

#07. Төсвөө төлөвлөх

Санхүүгийн таамаглал гаргах, орлого, зардал, менежментийн төлөвлөгөө гаргахад цаг гаргах нь санхүүгийн хувьд найдвартай байхад тусална. Хэзээ ч ашиг олохгүй, цаг хугацаа, нөөц бололцоог шавхаж байдаг, үр ашиггүй ажлуудыг зогсоох хэрэгтэй. Үүнийг хийхэд #eLawyermn-ийг ашиглах нь үр дүнтэй байх болно.

#08. Өөрийгөө сорих

Өөрийгөө сорих нь нэг удаагийн зорилго биш. Ая тухтай бүсэд наалдсаар байвал бид хэзээ ч ахиц гаргахгүй. Тиймээс эргэлзээг эрэлхийлж, өөрийн чадварт итгэх итгэлийг үргэлжлүүлэн бий болгох хэрэгтэй. Магадгүй ингэхийн тулд дээрх 7 аргыг хэрэгжүүлж болно. Эсвэл хийхийг хүссэн зүйлээ хийж өөрийгөө сорих хэрэгтэй. Эцсийн эцэст бидний амьдралд багахан стресс, багахан хор шар хэрэгтэй.

Өөртөө өндөр зорилго тавьж, шинэ зүйлийг туршиж үзэх, сул талаа мэдэх, айдсаа давах зэргээр 20 онд өөрийгөө сориод үзээрэй.

Танд амжилт хүсье


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn