ҮР БҮТЭЭМЖТЭЙ ХУУЛЬЧИЙН ХИЙХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ 8 ЗҮЙЛ

ҮР БҮТЭЭМЖТЭЙ ХУУЛЬЧИЙН ХИЙХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ 8 ЗҮЙЛ


Хуульчид олон хүмүүсийн асуудлыг шийддэг ч, хувийн асуудлаа орхигдуулах нь их. Гэвч ажил хэзээ ч дуусахгүй гэдгийг мартаж болохгүй! Үр нөлөө гэхээсээ илүү үр дүнд анхаарлаа төвлөрүүлэхийн сул тал нь та хэдий чинээ их ажиллана төдий чинээ хэрэггүй зүйлд цагаа зарцуулна гэсэн үг. Та цаг заваа илүү ач холбогдолгүй ажилд зориулж, зарим үед татгалзсан хариуг хэлэх хэрэгтэй.

Бараг бүх хуульч цаг хугацааны менежменттэй тэмцэж ирсэн. Тиймээс үр бүтээмжтэй хуульч байхын тулд дараах 8 зүйлийг хийхээ болих хэрэгтэй.

#01. Бусдын хүсэлтэд хэт нээлттэй байх хэрэггүй.

Хуульчид найз нөхөд, хамт ажиллагсад, гэр бүлийнхэн, тэр байтугай танихгүй хүмүүсийн хүсэлтийг маш сайн хүлээн авдаг. Заримдаа эдгээр хүсэлтийг хүлээн авах нь утгагүй байдаг, тэдний хүсэлт ихэнхдээ зүгээр л дэмий зүйлд төвлөрөхөд хүргэдэг. Гэсэн хэдий ч бид бусдын сэтгэлийг гомдоохгүй байхыг хүсдэг тул тэдэнд “үгүй” гэж хэлж чаддаггүй. "Би энэ талаар бодож үзье" эсвэл "Энэ долоо хоногт дахиад амжуулъя" гэж хэлээд хүсэлтийг нь хүлээж авдаг. Тиймээс таны хамгийн чухал ажлаас таныг хойш татах хүсэлтүүд дээр “үгүй” гэж хэлэх хэрэгтэй. Тэдэнд хүндэтгэлтэйгээр "үгүй" гэж хэл. Хэрэв та өөрийнхөө амьдарлаа шийдэхгүй бол өөр хэн нэгэн шийдэх болно.

#02. Хэр их хугацаа шаардагдахыг дутуу үнэлдэг.

Хуульч, эрх зүйчдийн бусдад “тийм” гэж олон удаа хэлдгийн нэг шалтгаан нь хэр их хугацаа шаардагдахыг дутуу үнэлдэг. Тэд ихэнх асуудалд эрсдэлийг эхэнд тооцоолдог боловч, тухайн ажилд хэр хугацаа шаардахыг үнэлэхдээ хэтэрхий эерэг ханддаг юм шиг. Гэвч бодит байдалд тэдгээр нь төлөвлөснөөс их хугацаа шаарддаг. Нэхэмжлэх, гомдол, тайлбар бичихэд, сайтар төлөвлөсөн хурал хүртэл бараг бүх зүйл төлөвлөснөөс удаан хугацаа зарцуулах нь бий. Хэр сайн төлөвлөхөөс үл хамааран тухайн нөхцөл байдалд гарч болох урьдчилан харах боломжгүй, асуудлуудаас болгоомжлох хэрэгтэй. Тиймээс хийх гэж буй ажлынхаа үргэлжлэх хугацааг тооцохдоо хэтэрхий “эерэг”-ээр хархаас болгоомжлох хэрэгтэй.

#03. Хамгийн чухал ажлаа хийхээ өдрийн эцэс хүртэл хүлээх.

Олон хуульч нар утасны дуудлага, имэйлүүд хариу өгөхөд их цагийг зориулдаг. Үргэлж зохион байгуулалттай байж, хэрэгтэй үед нь чухал ажил хийх боломж олдоод байдаггүй. Өдөржингөө завгүй ажиллаж, боломжтой үед чухал ажлаа амжуулдаг. Энэ загвараар ажиллахаа боль.

Өдрийн эхэнд чухал ажлаа амжуулах хэрэгтэй. Хэрэв та уйтгартай, цаг хугацаа тулсан, стресстэй ажилдаа өдөржингөө ажиллаж байгаа бол үдэш болоход тархи чинь ядарч, бүтээмж чинь буурч, чухал ажлаа хийхэд тань хэцүү байх болно. Товч зүйл бичих, танилцуулга хийх, хэлцэл хийх зэргээс үл хамааран хамгийн чухал ажлыг өдрийн эцэст бүү хадгалаарай. Оюун санаа, бие чинь шинэхэн байх үед үүнийг хамгийн түрүүнд хий. Гэхдээ шинэ туршлага хуримтлуулж, шинэ хүмүүстэй уулзах ажлыг нэн тэргүүнд хийж заншаарай.

#04. Хэцүү үйлчлүүлэгчидтэй ажиллах.

Хэцүү үйлчлүүлэгчид өрөөнд байгаа бүх эрч хүчийг сорж, тэвчээрийг бардаг. Танай байгууллагын, хамтрагчдын анхаарлыг ч ихээхэн татдаг. Тиймээс хэцүү үйлчлүүлэгчтэй харьцах арга замыг сонгохдоо л болгоомжтой, хариуцлагатай, нухацтай авч үзэх нь нэн чухал юм. Цаг хугацаа өнгөрөхөд хэцүү үйлчлүүлэгчдээс салж, чанартай, амлалтыг биелүүлж чаддаг харилцагчидтай харилцаа тогтоох, шинэ, үр ашигтай харилцагч орж болох орон зай, цаг хугацааг чөлөөлөх нь дээр.

#05. Маркетинг, бизнесийн хөгжлийг төвөгтэй болгох.

Бизнесийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн нэг бол боломжууд бараг хязгааргүй юм шиг санагддаг. Бүх хүмүүс, бүх бизнес эрхлэгчид болон байгууллагуудыг боломжит үйлчлүүлэгч гэж бодоход хялбар байдаг тул хуульчид, хуулийн фирмүүд маркетинг төлөвлөгөө гаргах, бизнесээ өргөжүүлэх аргаа өргөн цар хүрээнд авч үздэг. Гэвч ингэж бодох нь том алдаа. Тиймээс ингэж бодохын оронд өөрийн/байгууллагын нөөц бололцоог аль болох бодитоор бодож /хэт эерэг хандахгүй байх/ өөрөөсөө “Надад яг хэдэн шинэ үйлчлүүлэгч хэрэгтэй вэ?” гэж асуугаад үзээрэй.

Хэрэв та өөрөөсөө энэ асуултыг асуувал энэ тоо нь таны бодож байснаас хамаагүй бага байх болов уу. Та өөрийн маркетинг, бизнесийн хөгжлийг массын зах зээл гэхээсээ илүү боломжит зах зээлийн эргэн тойронд зохион байгуулах хэрэгтэй. Энэ нь эргээд танд илүү зорилтот зах зээлд чиглэсэн, илүү үр дүнтэй стратеги боловсруулахад тусална.

#06. Бүтэлгүйтэх айдас

Роберт Ф.Кеннедигийн хэлснээр "Зөвхөн бүтэлгүйтнэ гэхээс зүрхшээдгүй хүмүүс л гайхалтай амжилтад хүрч чаддаг." Роберт Ф.Кеннеди.

Алдаа гаргах нь үнэндээ сурч боловсрох, боловсронгуй ур чадвар эзэмших процессын нэг хэсэг. Аливаа ур чадварыг хичээл зүтгэл, дадлага л төгс болгодог. Энэ нь хуульч мэргэжлийг хэцүү бөгөөд сэтгэл хөдөлгөм болгодог зүйлүүдийн нэг. Өөрийгөө сайжруулахын тулд инновацилаг, өсөх сэтгэлгээтэй, хоцрогдсон хандлагаа өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Өсөлт нь заримдаа маш их таагүй мэдрэмжийг дагуулдаг. Хариуцлагатай хүн байх, хариуцлага хүлээх хэзээ ч ая тухтай зүйл байгаагүй. Үнэн хэрэгтээ, айдсыг даван туулахын тулд зоригтой байх хэрэгтэй.

#07. Эрүүл мэндээ үл тоомсорлох.

Хуулийн салбарт ажиллах тийм ч зугаатай зүйл биш. Хуульч, эрх зүйчид зүгээр нэг хоббигоо хөөсөн хүмүүс биш. Мэдээж амжилттай хуульч болж, мэдлэг туршлагаа сайжруулах цорын ганц арга зам бол тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэх мөн. Гэвч энэ нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл ханамжгүй байдал, бүр цаашлаад бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болж хувирч болзошгүй. Хуульчийн ажил нь оюуны ачаалалтай, санхүүгийн хувьд үр өгөөжтэй байж болох ч энэ нь хуульчийн амьдрал дахь бүх зүйл байх ёсгүй. Хэрэв та өөрийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, гэр бүл, хайртай хүмүүстээ зориулах цагаа төлөвлөх талаар зориуд анхаарлаа хандуулахгүй бол карьерийн төгсгөлөө харж чадахгүй. Товчхондоо “Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч, огт амьдраагүй юм шиг үхдэг” байж болохгүй.

#08. Одоогийн мөчийн оронд ирээдүйгээ тодорхойлох.

Олон хуульч ирээдүйгээ засах урхинд ордог. Тэд хамтрагчаа олох, зорилгодоо хүрэх, мэрэгжлээ ахиулах, хангалттай мөнгө хуримтлуулах гэх мэт амжилтад хүрэхэд тэд хэт их анхаарал хандуулдаг. Эдгээр үе шатуудад хүрсний дараа тэд илүү сэтгэл хангалуун болно гэж боддог. Энэ нь ихэвчлэн очих газар очиход эсвэл ямар нэг зүйлийг олж авахад та илүү аз жаргалтай болно гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Асуудлын гол нь эдгээр үе шатуудад хүрэхийн тулд олон олон бэрхшээлийг туулдаг. Аялалынхаа эцсийг үзтэл аз жаргалгүй байдаг тул тэд зовлон шаналлаа нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Гэхдээ төгсгөл өөр биш, ижил байвал яах вэ? Амьдрал бол очих нэг цэг биш, харин аялал. Ирээдүйд олон зүйлийг төлөвлөсөн байж болох ч та яг одоодоо л амьдардаг гэдгээ санаарай.

Ухаалгаар сонгох

Энд таны аль хэдийн хийхээ больсон зүйл мэдээж байгаа байх. Илүү амжилттай хуульч болохын тулд хийх, хийх ёстой олон зүйл бий. Өдөр бүр олон бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Таны амжилт, аз жаргал таныг хүссэн үр дүндээ ойртуулж, таныг юу хол байлгах талаар тодорхой бодолтой байхаас хамаарна. Тиймээс ухаантай сонгох хэрэгтэй


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn