КИБЕРАЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 6 АРГА

КИБЕРАЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 6 АРГА



Таны дарсан нэг товшилт нь их хэмжээний хохирол үүсгэж болзошгүй юм. Тиймээс өөрийн болон бусдын нууцыг хамгаалах үүднээс Мэдээлэл болон түүнийг агуулж буй төхөөрөмжийг аюулгүй байдлыг хангахад зориулсан энгийн 6 зөвлөмжийг оруулав.

1️⃣Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэдгээ санах

"Энэ зүйл надад лав тохиолдохгүй" гэж хэзээ ч битгий бодоорой. Бид бүгд эрсдэлтэй тулгарах боломжтой. Харин хуульчид хувь хүний, байгууллагын болон бусад этгээдийн чухал ач холбогдолтой, эмзэг мэдээллийг их хэмжээгээр хадгалах үүрэгтэй байдаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдалд сонор сэрэмжтэй байж, кибер аюулгүй байдлыг зайлшгүй хангах нь чухал.
2️⃣Програм хангамжийг байнга шинэчилж байх

Өөрийн төхөөрөмжүүдийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдийг үргэлж суулгаарай. Аюулгүй байдлын тогтмол, байнга шинэчлэгддэг Chrome эсвэл Firefox гэх мэт веб хөтчийг ашигла.

3️⃣Фишинг залилангаас зайлсхийх хэрэгтэй
Сэжигтэй имэйлүүд болон утсаар ярихаас болгоомжил. Фишинг залилан мэхлэх ажиллагааг утсаар, мессежээр эсвэл нийгмийн сүлжээгээр дамжуулан хийх боломжтой. Хувь хүний болон санхүүгийн мэдээллийг авахыг хүсч буй албан ёсны имэйлийн мессеж эсвэл утасны дуудлагад болгоомжтой ханд.

4️⃣Нууц үгний менежментийг хэрэгжүүлэх

Бидэнд өөр өөр, хэцүү нууц үгтэй байх нь хэцүү байдаг учир ижил нууц үгийг дахин, дахин ашигладаг. Гэвч энэ нь маш аюултай. Тиймээс нэг нууц үгээ олон ашиглахгүй байх хэрэгтэй мөн 20 эсвэл түүнээс дээш тэмдэгт ашиглахыг зөвлөж байна.

5️⃣Ямар линк дээр дарж байгаагаа анхааралтай хянах

Үл мэдэгдэх вебсайтад зочлох эсвэл эх үүсвэр нь тодорхойгүй сайтаас програм татаж авахаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээр сайтууд нь ихэвчлэн таны компьютерийг автоматаар гэмтээдэг, вирус агуулдаг.
Хэрэв танд байгаа имэйлийн хавсралтууд эсвэл линкүүд гэнэтийн эсвэл сэжигтэй байвал түүнийг дарах хэрэггүй.
ISO нь Click-to-Play эсвэл NoScript, тухайн линкийн контентийг автоматаар татаж авахаас урьдчилан сэргийлэх хөтөчийн нэмэлт функцуудыг ашиглахыг зөвлөж байна.

6️⃣Төхөөрөмжийг хараа хяналтгүй орхиж болохгүй

Таны төхөөрөмжийн физик аюулгүй байдал нь техникийн аюулгүй байдалтай адил чухал юм.

🌐Танд амжилт хүсье


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn