ВИРТУАЛ ХУУЛИЙН ФИРМ

ВИРТУАЛ ХУУЛИЙН ФИРМ


Зайнаас ажиллах, виртуал хуулийн фирмийг хэрхэн бүтээх вэ?

Виртуал хуулийн фирмийг аюулгүй портал, платформ ашиглан онлайнаар үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгч, талууд интернетэд ханддаг аль аль нь ашиглах боломжтой байдаг. Маш энгийн сонсогдож байгаа биз дээ?

Танд хэрэгтэй зүйл бол

  • Компьютер;
  • Хэрэгцээт маягт болон бусад бичиг баримтууд;
  • Сканер;
  • Хийсэн ажил, үйлчилгээ, ажлын төлөвлөгөөг бичих, хадгалах үүлэн сервер; менежментийн програм
  • Найдвартай, аюулгүй и-мэйл зэрэг байхад болно

Хэрхэн бий болгох вэ?

Менежментийн системээс эхэл

Амжилттай виртуал хуулийн фирмийг бий болгох эхний алхам бол менежмент, удирдлагын системийг сонгох явдал юм. Энэ нь таны, болон хамтран ажиллагсдын ажлыг цаг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэхэд хамгийн их хэрэг болдог. Харилцагч, ажил үйлчилгээний талаарх мэдээлэл, хийсэн болон хийх ажлууд, хугацаа, даалгавар, цаг хугацааг тооцох, тооцоо хийх гэх мэт ажлыг нэг тохиромжтой газар зохион байгуулахад тусална. Энэ ажлыг та www.eLawyer.mn сайтаас гүйцэтгэх боломжтой.

Мөн зайнаас харилцах боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих бусад апп, платформуудыг ашиглаарай.

eLawyer.mn санал болгож байна: ажил төлөвлөх Asana, Trello, онлайн хурал, уулзалт хийх Skype, zoom.us гэх мэт. +GSuite

Дижитал оффисынхаа орон зайг зохион бүтээ

Та хамтран ажиллагч нартайгаа ажиллах орон зайг эхний алхмаар гүйцэтгэсэн бол одоо үйчлүүлэгчидийг хүлээн авах, тэднийг урих орон зай хэрэгтэй. Үүнд хамгийн их тохирох зүйл бол вэбсайт бөгөөд www.eLawyer.mn ямар ч IT-ийн мэдэгдэхүүнгүй байсан ч танилцуулга вэбсайт үүсгэх боломжтой байдгаараа онцлог. Холбоос дээр дараарай --> eLawyer.mn-ийг ашиглан хуульч/хуулийн фирм өөрийн вэбсайт үүсгэх 

Харин та илүү тохилог вэбсайт хүсэж байвал вэбсайт хийх хэн нэгэнтэй холбогдох, эсвэл бусад үнэгүй хийх сайт ашиглаж болох юм. Ерөнхийдөө вэбсайт нь таны виртуал хууль фирмийн хаалга бөгөөд таны бизнесийг төлөөлнө. Тиймээс хойрго хандаж хэрхэвч болохгүй.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn