ХУУЛИЙН ФИРМИЙН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ХУУЛИЙН ФИРМИЙН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


Бичиг баримтын нэгдсэн стандарттай бол

Хуулийн фирмд бичиг баримтын нэгдсэн стандарт маш чухал. Нэг нөхөрлөлийн гишүүнээс явуулсан албан бичиг, нөгөөгийн явуулснаас тэс өөр загвар, дугаартай байвал харилцагчид ямар сэтгэгдэл төрүүлэхийг бодоод үзээрэй. Иймд нэхэмжлэх, албан бичиг, хуулийн зөвлөмж, шүүхийн нэхэмжлэл гэх мэт төрөл бүрийн бичиг баримтын нэгдсэн стандартыг бий болгож, түүнийгээ алхам тутамдаа дагаж мөрдөхийг зөвлөе.

Ажилтны гарын авлагатай бол

АНУ-ын нэрт зохиолч Стифен Ковигийн зөвлөснөөр “Төгсгөлөө тооцоолж эхэл”. Та хуулийн фирмээ дөнгөж үүсгэн байгуулаад удаагүй, хараахан олон үйлчлүүлэгчтэй болж амжаагүй байж болно. Гэсэн хэдий ч та ирээдүйд туслах ажилтнуудтай болох эсвэл өөр хуульчтай хамтран ажиллана гэдгээ урьдчилан тооцоолох нь зүйтэй. Иймд та фирмд хийгдэж болох бүхий л ажиллагааны журам, зааврыг тодорхой болгож, эдгээрийг багтаасан ажилтны нэгдсэн гарын авлагатай болоорой. Тухайлбал:

  • Оффисын утсанд хариулах,
  • Уулзалт товлох,
  • Шинээр үйлчлүүлэгч бүртгэж авах, үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл авах,
  • Ажилласан цаг бүртгэх,
  • Бичиг баримттай харьцах,
  • Хууль, шүүхийн тодорхой ажиллагаанууд болгонд анхаарах асуудлууд гэх мэт.

Гарын авлага, журмаа бий болгоход цаг зарцуулахаас бүү татгалз.
Та хамгийн түрүүнд ажилд авсан ажилтнууддаа дээр дурдсан гарын авлагад багтаах зүйлсийг өөрөө заагаад өгчихнө гэж бодож болох ч танай хуулийн фирм шинэ хүмүүс авч, өргөжих тусам хүн бүрт эдгээр ажлуудыг нэг бүрчлэн зааж өгөхөд хүндрэлтэй болно. Танд эдгээр заавар, гарын авлагыг бэлдэх нь цаг үрсэн, хэрэггүй зүйл мэт санагдаж байж магадгүй боловч энэ нь ирээдүйд зарцуулагдах асар их цаг хугацааг хэмнэх давуу талыг олгоно.

Тогтсон журам = Үйл ажиллагааны нэг мөр байдал, чанарын хяналт
Бичгэн журам, гарын авлагатай болсноор та аливаа ажил дарааллын дагуу явагдсан эсэхийг давхар шалгах боломжтой болохоос гадна танай фирмийн үйл ажиллагаа хэдэн жилийн дараа ч нэгдсэн стандартын дагуу явагдах боломжтой болно. Цаашилбал танай фирмийн ажлын нэг мөр байдал, нэгдсэн стандарт нь танай фирмийн брэнд ч болох боломжтой.

Ашигласан эх сурвалж:

1. Eight Tips for starting your own law firm, Barbara Leach (David Bitton-ы “The Secrets To Marketing & Automating Your Law Practice: A Lawyers Guide To Creating Systems, Getting Clients, & Becoming A Legal Rainmaker”, 2018 номын хэсгээс)

2. https://www.attorneyatwork.com/better-law-practice-systems…/


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn