- Харилцааны сайн чадварыг хөгжүүлэх:
Харилцаанд нээлттэй бөгөөд тодорхой байх хэрэгтэй. Мөн харилцан ярианы явцад идэвхтэй сонсож, олон зүйлийг зэрэг хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
- Шударга байх:
Шударга байх нь хариуцлагатай байх тухай юм. Хуульч хүний зан чанарын үндэс суурь нь шударга байх хамгаас чухал.
- Шинэлэг байх:
Хууль эрх зүйн салбар өөрчлөгдөж байна. Үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх үр ашигтай, зардал багатай үйл явцыг бий болгох, хэрэгжүүлэхэд бэлэн байх нь маш чухал.
- Тууштай байх:
Хуулийн салбарт ажиллах нь амаргүй байдаг. Тиймээс тууштай байж, тулгарсан асуудалд уян хатан хандаж, зорьсондоо тууштай байх нь хамгийн хэцүү тохиолдлуудыг даван туулж эерэг үр дүнд хүрэхэд тусалдаг.
- Зөв хандлага:
Эрч хүчтэй байж, өөрийн сонгосон амьдралдаа дурлах нь бусдад ч эерэг зөв хандлагыг бий болгодог. Хэдийгээр бэрхшээлтэй байсан ч хүнд нөхцөл байдал үүрд үргэлжлэхгүй гэдэг нь тодорхой.
- Үргэлж суралцах
Энэ нь хэрхэн амжилтад хүрэхийг сурахад ч бас хамаатай. Эдгээр чадварууд хуульч, эрх зүйчдэд хэрэгтэйгээс гадна, үргэлж суралцаж байх нь амжилттай хуульч болоход туслах үндсэн түлхүүр юм.