Dark горимын давуу тал

Dark горимын давуу тал


⬛️Яагаад dark горим гэж🤔

1️⃣Эрчим хүчний хэрэглээ бууруулна: Dark горимын хамгийн гол давуу тал нь OLED эсвэл AMOLED дэлгэцтэй төхөөрөмжүүдийн эрчим хүчний хэрэглээг хэмнэдэг явдал юм. OLED дэлгэц дээр пиксел бүр нь тус тусдаа асдаг бөгөөд цагаан цайвар өнгө нь бүх пикселүүдийг асаалттай байлгадаг сул талтай. Харин Dark буюу харанхуй горимд байвал дэлгэцийн эрчим хүч зарцуулалтыг бууруулдаг.

Харанхуй горимын энэхүү эрчим хүчийг хэмнэх чадвар нь OLED, AMOLED  дэлгэцээр хязгаарлагддаг тул LCD дэлгэцтэй төхөөрөмжид тийм ч их ашиг тусаа өгөхгүй юм. Учир нь LCD дэлгэцүүд нь үргэлж арын гэрэлтүүлэгтэй арын самбарыг ашиглан гэрэлтүүлдэг.

2️⃣Цэнхэр гэрэл бага ялгаруулдаг: Dark горимыг ашиглах өөр нэг шалтгаан бол хортой цэнхэр гэрлийг бууруулдаг явдал юм. Хүний хувьд цэнхэр гэрлийн хамгийн том байгалийн эх үүсвэр бол нар. Мөн бидний утас, компьютер.

Эрдэмтдийн судалгаагаар цэнхэр гэрэлд хэт их өртөх нь шөнийн цагаар зөв унтахад чухал үүрэг гүйцэтгэдэг гормон болох мелатонины шүүрлийг дарангуйлдаг. Тиймээс шөнийн цагаар утас компьютертой харьцахдаа dark mode ашиглаж хэвшээрэй.

3️⃣ Гоё харагддаг 🖤

Жишээ болгож,

MS Windows үйлдлийн систем дээр хэрхэн “Dark mode” идэвхжүүлэх вэ:

Settings > Personalization > Colors - энэ хэсгээс "Choose your default app mode" сонголтоос Dark mode-г идэвхжүүлэх боломжтой.


Бүх мэдээллийг харах

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 1301 тоот

(+976)-8910-0174

(+976)-8910-0184

(+976)-8910-0194

info@elawyer.mn